
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас шинээр томилогдож байгаа сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцлээ.
Бүлгийн хуралдаанаар Ардчилсан намын гишүүд Засгийн газарт УИХ-аас нэр дэвшиж байгаа гишүүдийг дэмжихээс татгалзах нэгдсэн байр сууринд хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарсантай холбоотойгоор Ерөнхий сайдаас УИХ-д санал болгож байгаа Монгол Улсын Сангийн сайдаар Д.Хаянхярвааг, Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаярыг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Дашдорж нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ