Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 8 тохиолдол батлагджээ. Үүний 5 нь Улаанбаатарт, 3 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,007,787 боллоо. Улаанбаатар хот болон 7 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 32 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:
Дорнод- 1
Ховд- 2 тохиолдол батлагдсан байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд түгээж байгаа билээ.
Үүнд:
Хүнтэй 1-2 метрээс багагүй зайнаас харилцах /Олон нийтийн газраар бүү яв/
Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх-
Дулаан хувцаслаж, даарахгүй байхыг зөвлөж байна.
Ингэснээр коронавирусийн халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
Уншиж байна |