
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Гэнэт зарлагдсан байнгын хорооны хуралдаанд 14 гишүүн оролцсон юм.
Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн хоёр нь АН-ын гишүүд бусад нь МАН-ын гишүүд байсан юм. Тодруулбал, хуралдаанд оролцсон гишүүдээс Р.Амаржаргал, З.Энхболд нар бүлгийнхээ шийдвэрийг дагаж, УИХ-аас Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж байгаа гишүүдийг хэн нь байсан дэмжихгүй гэдгээ илэрхийлэв
Ингээд хуралдаанд оролцогчдын олонхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалын сайдаар томилохыг дэмжлээ. Ерөнхий сайдын зүгээс УИХ-д өргөн мэдүүлж байгаа сайд нарын томилгооны асуудлыг ийм байдлаар нэг нэгээр нь УИХ-ын байнгын хороо чуулганаар хэлэлцүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ