Даргатайгаа ам зөрсөн дайчлагдсан эрд таван жилийн хорих ял оноожээ
2023-01-12

ОХУ Украинд амссан бие бүрэлдэхүүний хохирлоо нөхөхийн тулд өнгөрсөн оны есдүгээр сард дайчилгаа зарласан. Энэ үеэс хойш дайчлагдсан эрчүүд байлдах, тушаал биелүүлэхээс татгалзсан зэргээс болж ял шийтгэл хүртэж байсан бол энэ удаад дарга нартайгаа ам зөрснөөс болж хорих ял сонссон тохиолдол гарчээ. 

 

Медиазона сайтын мэдээлснээр, Александр Лешков гэх эр "Патриот" сургалтын төвд дарга нартайгаа маргалдсаны улмаас чанга дэглэмт хорих ангид 5,5 жил хоригдох ял сонссон байна. Түүнийг цэргийн дарга, цэргийн алба хаагчийг гутаан доромжилж, хүч хэрэглэсэн хэрэгт буруутгажээ.

 

Лешков сургалтын үеэр дэд хурандаа Денис Мазановын цээжрүү цохиж, командлагчаа доромжилсны дээр хамт алба хааж байсан хүмүүсээ тушаал биелүүлэхгүй байхыг уриалсан гэж мөрдөн байцаагчид мэдэгдсэн байна. Харин гэрчүүдийн өгүүлснээр, Лешков алба хаагчдын ашиг сонирхлыг илэрхийлсэн, офицер түрүүлж түүний биед хүрсэн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Ашгүй амьд үлдэх нь
2023-01-12
Арын хаалгачин:
Шүүхийг хахуулдан ял авдаг бизнес нэлэээ дэлгэрч байгаа гэнэ.Өлсөж даарч байгаад алуулхаас ашигтай гэж үзэж байгаа.Дулаан байранд цагийн хоолонд орчихоод даалуу тоглох нь ашигтай байгаа.?
2023-01-12
бурууч зөвч даргын тушаал хууль.дараагийн хариуцлагыг дарга хүлээдэг.
2023-01-12
Болждээ:
Дайны үед хамгийн их аюул бол дайсан ч биш, тэнэг даргатай байх гэж ярьдаг шүү. Тийм л юм болоо биз. Нэг оркоор цөөрч
2023-01-12