LVMH группийн ерөнхийлөгч Бернар Арно охиноо Dior компанийн захирлаар томилжээ

Францын өндөр зэрэглэлийн LVMH группийн ерөнхийлөгч Бернар Арно охиноо өөрийн бизнесийн нэг салбар болох Dior компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 1-нээс Dior компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон хэмээн зарлажээ. Бернар Арногийн мөн дөрвөн хүүхэд LVMH группт ажилладаг байна.
Уг LVMH группд одоогийн байдлаар Dior, LV, Tiffany&Cо зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд багтдаг билээ.
Дашрамд дуррдахад Арно бол дэлхийн хамгийн баян хүнээр тодроод удаагүй байгаа. Түүний хөрөнгийн хэмжээ нь $178 тэрбум гэж тооцоолсон байдаг. Тэрбээр дэлхийн экс тэргүүн баян Илон Маскаас $50 орчим тэрбумаар илүү баян болоод байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ