Титаник кино 25 жилийн ойн баяраа тохиолдуулан 3D хувилбараар үзэгчдэд хүрнэ
Титаник киноны 25 жилийн ойг тохиолдуулан найруулагч Жеймс Камерон дахин нээлтээ хийхээр болжээ. Киноны шинэ трейлер болон зурагт хуудас олон нийтэд ил болсон байна. Домогт Титаник кино нь 1997 онд гарч байсан. Тэрбээр түүнээс хойш 3D 4K HDR чанартайгаар Гэгээн Валентины онцгой өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм.
Титаник кино дэлхийн хэмжээнд 2.2 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон гурав дах кино юм. Мөн академийн шагналд 14 номинацид нэр дэвшсэнээс 11-д нь ялсан байна.
"Paramount Pictures"-ийн мэдээлснээр, энэ жилийн Валентины баярыг угтан хоёрдугаар сарын 10-наас эхлэн кино театруудаар шинэчилэгдсэн хувилбар гарч эхлэх гэнэ. 3 цаг 15 минутын урттай, 3D 4K HDR чанартайгаар дэлгэцнээ гарах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ