Уулчин Б.Гангаамаа дурсгалын зоосоо гаргажээ

img

Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ.

 

 

Энэ хүрээнд "Урлаг, спортын алдартнууд" цувралын үргэлжлэл болгон "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргалаа. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын жинтэй, 38.61 мм диаметртэй болно.

 

Бадамгаравын Гангаамаа нь Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн /Seven summiteer/, Эверест болон К2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй бөгөөд уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн юм.

 

Монголбанкны Эрдэнэсийн сангаас "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг худалдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ хүн ч яахав болж л байна. Зарим зарим алдартай нөхдүүдийг сурах бичиг, ном дээр гаргахлаар иргэдийн хүндлэлийг даахгүй элдвийн муу новшийн амьтад болчихдог.
2023-01-15
Ядаж 5000₮-ийн зоос байж болоогүй юу кккк. 500₮ ч гэх шиг... Арай л уулын өндөр оргил, хүний амжилтанд багадсан л тоо ч юм шиг
2023-01-13
gangaamaa gargasan yum bish , mongol bank amjiltyg ni unelj gargaj baigaa yum , ene setguulch nertei durakuud bichij baigaa yumnykhaa uchryg medekhgui
2023-01-13
gangaamaa gargasan yum bish , mongol bank amjiltyg ni unelj gargaj baigaa yum , ene setguulch nertei durakuud bichij baigaa yumnykhaa uchryg medekhgui
2023-01-13