Элвис Преслигийн цорын ганц охин 54 насандаа таалал төгсөв
2023-01-13

Элвис Преслигийн цорын ганц охин Лиза Мари Пресли өчигдөр эмнэлэгт хүргэгдсэний дараа  удалгүй нас барсан хэмээн түүний ээж мэдэгдэв. Тэрбээр дуучин бүсгүй 54 настай байсан билээ. 


Түүний ээж хэлэхдээ, "Хөөрхөн охин Лиза Мари минь  биднийг орхин одсон тухай гашуун мэдээг дуулгахад үнэхээр хэцүү байна. Тэр бол миний мэдэх хамгийн хүсэл тэмүүлэлтэй, хүчтэй, хайраар дүүрэн эмэгтэй байсан." хэмээсэн юм. 

 

 

Лиза Мари эцгийнхээ мөрөөр явж, хөгжмийн карьераа эхлүүлсэн. Гурван цомог гаргасан бөгөөд 2003 онд гаргасан анхны студийн цомог нь хэдэн зуун мянган хувь борлогдож эерэг үнэлгээ авч байсан юм.

 

54 настай Пресли  хамгийн сүүлд " Алтан бөмбөрцөг" наадамд оролцжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тэрээр нэгдүгээр сарын 8-нд аавынхаа мэндэлсний 88 жилийн ойг тэмдэглэхээр Теннесси мужийн Мемфис, Элвисийн амьдарч байсан харш болох Грейсландад очсон аж. 

Shuud.mn
Сонин хачин