
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаж, Сангийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанд Ардчилсан намын гишүүд оролцоогүй тул ирц хүрэлцэхгүй нэлээд тэвдсэн ч Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга нар танхимд хүрэлцэн ирсэн тул хуралдааныг эхлүүлж, Сангийн сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг сонсож, санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон бүх гишүүдийн дэмжлэгийг авсан тул ийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярвааг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ