Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулжээ
Өнөөдөр өглөөнөөс нийгмийн сүлжээнд яруу найрагч Цоодолын Хуланг саатуулсан гэх мэдээлэл цацагдсан. Мэдээллийн мөрөөр ТЕГ-аас тодруулахад "Манайхаас саатуулсан нь үнэн" гэлээ.

Ц.Хуланг өнгөрсөн шөнө саатуулсан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Түүнийг тагнуулын байгууллагаас Гадаадын тагнуулын алба, байгууллагын иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй учраас саатуулан шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ