Агаарын бохирдлыг бууруулаагүй ЗГ-ыг шүүхэд өгнө

img

Монгол ньюс мэдээллийн төвд  өнөөдөр “Ирээдүй хот” ТББ-аас Улаанбаатар хотын утааны асуудлаар  болон  Монгол Улсын засгийн газрыг шүүхэд өгөх болсон тухай мэдээлэв.  Тус   төрийн бус байгууллагынханы өгүүлсэнээр “Монгол улсын үндсэн хуульд заасан эрүү аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч хүн амынх нь тал илүү хувь  оршин сууж амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд  аж төрөх эрх нь зөрчигдөөд удаж байна. 2000 оноос орон нутгийн иргэд нийслэлийг зорих их нүүдэл эхэлж, гэр хороололд суурьших болсон нь нүүрс түлэх айл өрхийн тоог эрс нэмэгдүүлсэн. Зөвхөн гэр хорооллын айл өрхийн түлсэн нүүрсний утаа, үнс нурам, бохир ус  гэлтгүй  хотын хаа  ч тэр хог хаягдалдаа дарагдаж, хөрсний бохирдолыг их хэмжээгээр үүсгээд байна. Гэтэл төр засгаас  агаарын бохирдолыг дан ганц утаатай холбон тайлбарлаж,  хэдэн тэрбумаар нь хөрөнгө хаяж байгаа нь нууц биш. Агаарын бохирдолын оргил үе нь өвлийн улирал  хэдий ч,  бусад улирлуудад агаар дахь тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас хэдийн давсан. Агаарын бохирдол ийнхүү жилийн дөрвөн улиралд үргэлжилсэнээр нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, элдэв төрлийн халдварт өвчин, харшил, хорт хавдарын өвчлөл эрс нэмэгдэж байна. Иймд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, агаарын бохирдлын эсрэг дорвитой алхам хийж чадахгүй байгаа Засгийн газрыг шүүхэд өгнө” гэж мэдэгдэв. Мөн энэ үеэр тус ТББ-ын гишүүн “Хатагтай”  эмнэлгийн захирал А.Отгонболд “Улаанбаатар хотын иргэн та хэн ч байсан агаарын бохирдолын улмаас өвдсөн  гэж үзвэл манай эмнэлэгт хандаарай. Бид таньд эрүүл мэндийн  шаардлагатай шинжилгээг хийж өгнө. Хэрэв таны өвчлөл агаарын бохирдолтой холбоотой гэсэн дүгнэлт гарвал бид Нийслэлийн удирдлага болон холбогдох албаныханд нэхэмжлэл гаргана. Уг нэхэмжлэлээр таны эрүүл мэндийн хохиролыг  тооцож, 10 -20 сая төгрөг нэхэмжилж  өгнө. Манай ТББ-д иргэдийн эрүүл мэндийн хохиролыг хуулийн дагуу шийдэж өгөх мэргэжлийн баг ч байгаа.  Бид энд улстөржих гэж ирээгүй, харин иргэдийн эрүүл мэндийн төлөө хөдлөх цаг нь болсон гэж үзсэн тул ийм алхам хийж байна. Эхний ээлжинд иргэдээ өөрийн эмнэлэгт хүлээж авна, ачаалал нэмэгдвэл өөр эмнэлэгт иргэдийг хүлээн авч шинжилгээ хийнэ ” гэв. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yag ene huitnii ulirald gadaadaas niseh ongotsoor irj baigaa bol ulaanbaataryn utaa munch saihan haragdaj baigaa da teheer erhem deedsuud medhiin tsaaguur sain medej biagaa setgel alga
2012-12-10
10. 11 ond utaatai temtseh gej 90.0 ter bumyg zartsuulsan gene ehniih ni buren shatalltai zuuh yumaa hiisen ajil ni shu,, harin zuvhunene uvul ANyn zasag 92.0 ter bumyg utaand zartsuulah gesen shu, ternii ajil ni baganuuryn nuurs,, nuguu aldartai buren shatalttai zuuhend ni taarahgui uns hog utaa tortog ihtei, elch shatalt muutai,, teheer hen henii ni shiitgeh heregtei boloh ni ee
2012-12-10
ger horoolol utaany eh uusveriin neg gol sejim mun l du gehdee baina aa, buren shatalttai zuuh geed ovoo yum sanaachlaad ehluulj baiv da, umnuh zasag shu, getel erdenebat, altanhuyag nar songuuliin show bolgoj baganuuryn utaa tortog ihtei uns hog ihtei elch shatalt muutai nuurseer baahan shahalt hiilee, ter ni nuguu shinechilsen zuuhand taarahgui deer ni oldots gej tam, tuuniig teeverleh kompany erhiig baatar uul avah geed ulairch baigaa, ger horoololyg suljeend hamruuljna geheer ehneesee nam gazryhyg holboh heregtei harin uulyn oroi ruu matssanyg yah ch arga odoogoor alga, bolomj alga argaa yadsan hunii ug geh uu de zasag turiin buh alban baiguullaguudyn har horin ruu nuulgehees uur zam alga bas ih deed surguuuliudyg salbarluulan chigleleer ni darhan erdenet baganuud chobalsan hovd geed nuulgeh heregtei tegtvel utaanbaatar arai gaigu boloh baih ene bol jiriin irgen minii l bodol shu de
2012-12-10
zochin:
uridah zasgiin gazriig l shiitgeh heregtei .ted nar 4 jil yu ch hiigeegui biz dee.
2012-08-08
10. 11 ond utaatai temtseh gej 90.0 ter bumyg zartsuulsan gene ehniih ni buren shatalltai zuuh yumaa hiisen ajil ni shu,, harin zuvhunene uvul ANyn zasag 92.0 ter bumyg utaand zartsuulah gesen shu, ternii ajil ni baganuuryn nuurs,, nuguu aldartai buren shatalttai zuuhend ni taarahgui uns hog utaa tortog ihtei, elch shatalt muutai,, teheer hen henii ni shiitgeh heregtei boloh ni ee
бэ:
хагас коксжсон түлшин нь түүхий нүүрс байна мак монгол улсийн засгийн газар улаанбаатар хот монголийн ард түмнийг хуурч байна худлаа гэвэл бгд-ийн 16 хорооний орхоний 11 байх цэгээс очоод үз Ичлэг байхгүй болсон чад пад гэж дугархаа байсан Утаа үнэр гардаг болсон
2012-01-28
unshigch:
Saihan sanaag sedsen ta bugded bajar hurgej baina.Tanaid handaj shinjilgee hiilgeh urtug une ni hediig heleech...
2012-01-24
zotin 3:
Өвлийн улиралд гэр хорооллын дээгүүр утаа угаар сааралтан харагддаг ч харин зайсан болон хотын өмнөд хэсгээр утаа харьцангуй бага харагддаг билээ. Гэр хорооллынхон гэртээ түүхий нүүрс шатаадаг болохоор хотын агаарын бохирдлыг гэр хороолол л үүсгээд байна гэж манайд мэдээллээд байда. Энэ үнэхээр үнэн гэж үү? Үгүй шүү дээ. Хотын өмнөд хэсэг утаа багатай харин гэр хороолол л утаан дунд харагдаад байдаг нь улаанбаатар хотын газарзүйн онцлог болон уур амьсгалтай холбоотой юм. Өвлийн улиралд дулааны хэм өглөө болон үдээс хойш -20 хэм, орой үдэш -40 хэм хүртэл хүйтэрдэг. Харин хотын урд хэсэгт Богдхан уул дүнхийн сүндэрлэнэ. Бүхий л шөнийн турш хуралдсан хүйтэн агаар нь өглөөнөөс эхлэн өдрийн турш -20 хэм болтол буурч 500метрийн өндрөөс хүйтэн агаар доошилдог байна. Энэхүү хүйтэн агаарын урсгал Богд уулын ар бэлийг даган өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог байна. Түүнчлэн зүүн өмнөөс мандах нарны илч голчлон хойд зүгт тусахаас гадна гэр хорооллын айл бүр гал түлж хотын хойд хэсгийн агаар мандал халж хөнгөн болох ба тэрхүү хөнгөн агаар нь дээш хөөрөн бүхий л өдрийн турш өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог. Улаанбаатарын гурван цахилгаан станц нь ерөнхийдөө хотын баруун өмнө байрлах ба тэндээс гарах утаа нь агаарын урсгалыг даган явсаар гэр хорооллын дээгүүр 100-аад метрийн өндөрт нүүгэлтэн харагддаг байна. Харин гэр хорооллын айлуудын намхан яндангаас гарах утаа газраас ердөө 10 метрийн өндөрт л харагддаг. Тэрхүү 10 метрт хуралдах утаанаас дээш 90 метрийн өндөрт байгаа нь цахилгаан станцын утаа юм. Иймээс мэдээллийн хэрэгсэл эрх мэдэлтнүүдийн хэлээд байгаа шиг гэр хороолол л голчлон дангаараа агаарын бохирдлыг үүсгээд байгаа хэрэг ердөө ч биш юм. Гэр хорооллынхон нь энэ сэдвийн хэлмэгдэгсэд болоод байгаа төдийгүй цахилгаан станцаас гарах утаа агаарын бохирдлоос болж хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс болж байна. Хотын цаг агаар, газарзүйн байрлалын онцлогоос болж цахилгаан станцад өдөр бүр шатаах 12000 тн ( гэр хороололд шатаадаг нүүрснээс 8-10 дахин их) нүүрсний утаа нь гэр хорооллын дээгүүр бөөгнөрдөг. Энэ үлэмж хэмжээний утаа угаараас болж жил бүр 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд шаналж байна. Xамгийн аюултай нь жирэмсэн эхчүүд нүүрсний утаанд агуулагдах мөнгөн усны нөлөөнөөс болж зулбах, төрөлхийн гажигтай өвчтэй хүүхдүүд төрөх нь эрс ихэсч байгаа. Цахилгаан станц биднийг зайлшгүй хэрэгцээт халаалт, эрчим хүч зэргээр хангадгийг хүн бүр сайн мэднэ. Гэвч үүнийг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцад өдөр бүр үлэмж их хэмжээний түүхий нүүрсийг шатааж байна. Гэр хороололд шатаах нүүрснээс 10 дахин их нүүрс шатааж хэмжээлшгүй хор хөнөөлийн үрийг агаарт цацаж байна. Хотын агаарын бохирдлыг бууруулья гэвэл цахилгаан станцад нүүрс шатаах явдлыг бууруулахаас илүү үр дүнтэй арга гэж байхгүй. Халуун ус халаалт дулааныг холоос нийлүүлэх хэцүү ч (учир нь дулааны хэм замдаа алдагдах) харин эрчим хүчийг холоос нийлүүлэхэд ямарч асуудалгүй. Хэрвээ хот доторх станцад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоовол цахилгаан станцад өвөл түлдэг нүүрсний хэмжээ 50% багасна. Гэр хороолол хүч авч хүрээгээ тэлсэн нь 2001 оны зуднаас эхлэлтэй. Одоогоос 10 жилиийн өмнө гэсэн үг. Бид агаарын бохирдлыг гэр хороололтой холбож тайлбарлах гэж байгаа бол 10 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг эргэн санах хэрэгтэй. 10 жилийн өмнө хотод зөвхөн гэр хороолол л цөөхөн байсан гэж үү. Тэр үед одоогийн шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд ч байгаагүй шүүдээ. Тиймээс цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь одоогийнхоос 2 дахин бага байсан. Одоо цахилгаан станцад өдөрт 12000 тн нүүрс шатаадаг. Цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь бага байсан болохоор агаарын бохирдол ч өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд мэдрэгдээгүй байсан хэрэг. Товчхондоо хэлэхэд ганцхан гэр хороололд л түүхий нүүрс шатаагаад хотынхныг хордуулаад байгаа хэрэг ердөө ч биш болох нь ойлгогдож байгаа биз. Гэр хороолол ихсэх цаг мөчтэй давхцан орон сууцны хорооллууд шинэ шинэ барилгууд шилээ даран ашиглалтанд орсон болохоор цахилгаан станцад шатаах нүүрс ч 6000тн-12000тн болтлоо ихсээд байна. Гэр хорооллынхны түлэх нүүрсний хэмжээг хамгийн ихээр бүр тэр хэмжсэн барьсан хүмүүсийнх хэлээд байгаагаас ч ихээр тооцоход 1500тн болно. Эдгээр тоонуудыг харьцуулаад үзсэн ч агаарын бохирдлын голомт хаана байгаа нь тодорхой юм. Манайх хотын 3 цахилгаан станцдаа утааг багасгах төхөөрөмж суурилуулсан ч бид түүнд итгээд сэтгэл амарч яасанч болохгүй. Тэр төхөөрөмжөөр 10 micron-оос дээш хэмжээний тоосонцрыг л шүүж чадах тул нүдэнд үзэгдэх утаа л бага зэрэг багасах төдий. Харин эрүүл мэндэд хамгийн хортой 2.5 micron-оос жижигхэн тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Хятадын нийслэл Бээжингийн ойролцоох цахилгаан станцуудад бүгдэнд нь утаа шүүх төхөөрөмж бий ч түүнд нь итгээд сэтгэл амардаг хятад хүн нэг ч үгүй. Яагаад тэр төхөөрөмжинд найддаггүйг нь Бээжингийн тэнгэрийг хараад л хэнч ойлгоно. Гамшигт агаарын бохирдлоос болж зөвхөн Бээжинд л гэхэд 3000 хүн үхдэгийг хятадууд бүгд мэднэ. УБ-ын 3 цахилгаан станц 600 мв эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин 200 мв эрчим хүчийг оросоос импортолж байна. Бид нийтдээ 800 мв эрчим хүч хэрэглэж байна. Хот доторхи цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоочихвол хэрэгцээт 800 мв эрчим хүчийг нь оросоос авах болно. Одоохондоо Оросоос нийлүүлж байгаа цахилгаан үнэтэй байгаа ч ирэх жилээс Байгал нуурын усан цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхэд оросоос импортлох эрчим хүчний үнэ хямдрах болно. Бүр одоогийн манай 3-р цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа цахилгааны үнээс ч хямдхан болох нь дамжиггүй. Хэнтийн Чандгана, Өмнөговийн Ухаа-худаг, Төв аймгийн Сэргэлэнгийн цахилгаан станцуудаас УБ-руу эрчим хүчээр хангатал 3 орчим жил шаардлагатай тул 3 жил өнгөрвөл оросоос эрчим хүч импортлох шаардлагагүй, хот доторх цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэж байна гэж сая гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироох хэрэг бол бүр ч шаардлагагүй болно. Хэрвээ хотын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэхээ боливол 3 жилийн дараа гэхэд хотын агаарын бохирдолын тал хагас нь үгүй болно. Иймээс энэ 3 жилд эрчим хүчээ яах нь л асуудал болоод байна. Асуудал болоод байна гэдэг нь хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй гэсэн үг болохоос шийдэхийн аргагүй хүнд асуудал болчихлоо гэж хэлж байгаа юм биш. Өнөөдөр манайд агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 100 гаруй жирэмсэн эхчүүд зулбасан гэсэн харамсалтай тоо баримт хүртэл гарсан байна. Цахилгаан станцад 12 тн нүүрс шатаахад нэг хүн үхэж, 100 тн-г шатаахад нэг жирэмсэн эхэд хортой нөлөө үзүүлнэ. Манайд сүүлийн үед шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд улам бүр хүрээгээ тэлж байна. Ирэх жил ашиглалтанд орох барилгууд ч ганц нэгээр тоологдохгүй нь мэдээж. Тиймээс ирэх жилээс цахилгаан станцад өдөрт 12000-14000 тн нүүрс шатаадаг болно. Агаарын бохирдлоос болж амьсгал хураах хүний тоо 200-р нэмэгдэн 1200 болж, хорвоод хараахан мэндлээгүй үрээ алдах эхчүүдийн тоо 20-р нэмэгдэж 120 болно.
2012-01-24
zotin 2:
Мэдээллийн хэрэгслүүд нь нүүрсний цахилгаан станцын талаар энэ мэтээр бичдэг улс дэлхийд Монгол, Африкийн Конго 2-с өөр алга. Гэртээ түүхий нүүрсний оронд хагас кокс түлцгээе гэж баярлан хөөрдөг улс ч Хойд солонгос Монгол 2 л байна даа. Бусад улс оронд гэр ахуйн хэрэгцээнд газрын тос хий л ашигладаг болчихоод байна. Манай мэдээллийн хэрэгслүүдийн агаарын бохирдлын талаар хийж байгаа ажил нь 20 жилийн өмнөх хятадын мэдээллийн хэрэгслүүдийнхтэй их л адилхан юм. Хятадууд тухайн үеийн алдаанийхаа горыг одоо эдлэн агаарын бохирдлоос болж жилд 30000 хүн үхэж, 300000 хүн өвчинд шаналж байна. Дэлхий дахины дагаж мөрддөг 15-50 гэсэн дүрэм бий. Байгалийн хий юмуу нүүрсний хий ашигладаг цахилгаан станц хотоос 15 км харин нүүрсний цахилгаан станц нь дор хаяж 50 км зайд байх гэдэг журам юм. Хэдий хот суурингаас 50 км-т байх ч тэрхүү нүүрсний цахилгаан станцад станцын утааг шүүх төхөөрөмж байх нь ойлгомжтой. РМ, хүхэр, азот зэргийг шүүх төхөөрөмжийг гадаадын цахилгаан станцууд дийлэнх нь ашигладаг. Харин нүүрсний хий, байгалийн хий ашигладаг станцад РМ, хүхэр, азотыг шүүх төхөөрөмж огт шаардлагагүй. Утаа нь угаасаа цэвэрхэн аюулгүй учраас. Нүүрсэнд РМ, хүхэр, азот зэрэг нь ихээр агуулагддаг юм. Ер нь гадаадын улс орнуудын цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмжийг суурилуулсан байдаг ч тэр нь заримдаа нэр төдий зүйл байх ч магадлалтай тул 100% баталгаатай шүүнэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд, гадаадынхан эргэлзээтэй ханддаг. Тэрхүү шүүх төхөөрөмжийг суурилуулахад асар их хөрөнгө мөнгө шаардлагатайн дээр ашиглах явцдаа ч чамгүй их зардал гаргадаг тул засч сайжруулах энэ тэр ажлыг цаг тухайд нь хийгээгүйгээс төхөөрөмж нь эвдрэх, ажиллагаагүй болох зэрэг бэрхшээлүүд ч багагүй тохиолддог аж. Тэгээд ашиглаад ч хор хөнөөлийг тодорхой хэмжээнд бууруулахаас биш огт үгүй хийж бүрмөсөн арилгаж дөнгөнө гэсэн үг огтоос биш. Жишээлбэл: манай 4-р цахилгаан станцад байдаг РМ шүүх төхөөрөмж нь 10 micron -с дээш хэмжээтэй тоосонцрыг л шүүж чадах учраас зөвхөн хүний нүдэнд үзэгдэх цагаан утаа л багасах боловч эрүүл мэндэд хамгийн хортой хэсэг болох 2.5micron-с жижиг хэмжээтэй тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Ийм төхөөрөмжтэй болохоор 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станцаас утаа багатай харагдах авч шатааж буй нүүрсний хэмжээ нь хамаагүй их болохоор ялгаруулах хорт бодис нь ч 2 дахин их. Эндээс үүсэх агаарын бохирдлоос болж жилд Улаанбаатарын хүн амын 10% буюу 1000 гаруй хүн үхэж байна. Өндөр хөгжилтэй орон болон хятад улс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмж хичнээн суурилуулсан ч түүнд итгээд тайвшрах бус цахилгаан станцыг хот суурингаасаа дор хаяж 50 км зайтай байгуулж байна. Гэтэл манай сэтгүүлчид нүүрсний үнсийг барилгын материалд ашиглаж болно мэтийн юм бичих хэрнээ яахаараа Улаанбаатарт байгаа цахилгаан станцуудын үнс хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас 30 дахин том бөгөөд түүнээс ялгарах мөнгөн ус, хар тугалга мөн гүний усны бохирдол зэрэг асуудлын талаар огт хөнддөггүй байна аа. Нүүрсний үнсийг ашиглах боломжтойн хувьд боломжтой. Гэвч нүүрсний үнсээр хийсэн цемент барилгын материал нь жирийн цементтэй харьцуулахад чанар муутайн дээр цемент болгохын тулд зардал ихтэй тул АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад нийт үнснийхээ ердөө 10 орчим хувийг л ашигласан болоод 90 хувийг нь далайд хаядаг байна. /АНУ, Япон, Солонгос гэх мэт улсуудын ашигладаг нүүрс нь сайн чанарын нүүрс болохоор шатаасан нүүрсний хэмжээний 15%-тай тэнцэх хэмжээний үнс гардаг байна. Харин манайд ашиглаж байгаа нүүрсний чанар муу тул үнс ч их гардаг./ Эдгээр улс орнууд нь далайтай болохоор далайн ойролцоо цахилгаан станцаа байгуулж үнсээ далай руу хаячихдаг харин Улаанбаатарын цахилгаан станцууд яадаг вэ гэхээр Сүхбаатарын талбайгаас 30 дахин том газарт үнсээ хаяж хөрс усыг бохирдуулж байна. Тэрхүү үлэмж хэмжээний үнс нь салхи шуурганд хийсч ойр орчин агаарын бохирдолд ч хувь нэмрээ оруулна. Цахилгаан станцыг хот суурингаас 50км хол байгуулдаг нь ялгарах утаа, хаягдал үнснээс гарах хор хөнөөлөөс хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд юм. Мэдээллийн хэрэгслээр нүүрснээс ялгарах утааг 20% цэвэршүүлнэ гэсэн хоосон горьдлого тээсэн мэдээлэл дамжууллаа ч 3 жилийн дараа тэр нь 10%, 5жил өнгөрөхөд 0% болсон байна. Үнсний 99%-г ашиглана гэдэг нь ч үнэндээ 10 хүрэхгүй хувийг л ашиглана гэсэн үг. Улаанбаатарын цахилгаан станцууд нь ажиллах явцдаа хуралдуулсан үнс нь нэгэнт Сүхбаатарын талбайг 30 нугалахаар үлэмж хэмжээтэй болжээ. Үүндээр нь 5-р цахилгаан станцыг улаанбаатарт байгуулчихвал улсын нийслэл маань мөнгөн ус, хар тугалга-д хордсон ундны ус нь хор болчихсон, гамшгийн хот болох нь дээ. Ард түмэн минь ээ хий дэмий санаагаа чилээх хэрэггүй ээ. Манай мэдээллийн хэрэгслүүд нь ингэж бичих байх шиг байна.Юу вэ гэхээр одоо 5-р цахилгаан станц гэж зүгээр л сенсааци тарьсан төдий үнэндээ огт байхгүй яриа. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна.
2012-01-24
zotin:
Монгол улсын одоогийн байдлыг үзвэл 800настай хүүхэд шиг л байна. Чингис хаан тулгар төрийг байгуулснаас хойш 800 гаруй жил өнгөрсөн ч өнөөгийн монгол улс насанд хүрсэн хүн шиг хэмжээний харагдахгүй л байна. Энэ он удаан жилийн түүхийг өнөөгийн монголчууд нэр төртэй үүрч явж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ханиад хүрээд халуурсандаа яавал өвчин нь эдгэхийг мэдэхгүй халуун байна хэмээн хувцсаа тайчиж улам өвчнөө сэдрээх хүүхэд мэт гэсэн үг. Манайхан агаарын бохирдлыг бууруулах гэж хачин сонин юм их л сэдэж байх шиг байна. Гэхдээ цахилгаанаар халаана гэдгийг зөв зүйтэй санал юм гэж бодож байгаа ч тэрхүү цахилгаан эрчим хүчийг хот доторхи нүүрсний цахилгаан станц үйлдвэрлэж байгааг мартаж болохгүй. Гэр хороололд хэрэглэглэж байсан 1 тн нүүрсийг шатаахыг болиулж цахилгаанаар халаах гэвэл цахилгаан станц тухайн гэр хорооллыг халаахын тулд гэр хороололд түлж байсан 1 тн нүүрснээс 10 дахин их хэмжээний нүүрс хэрэглэн тухайн газрын эрчим хүч үйлдвэрлэх болно. Ингэвэл юу ч дээрдэхгүй биздээ. Хэрвээ цахилгаанаар халаах гэж байгаа бол эхлээд хот доторхи цахилгаан станцаас биш хотын гаднаас эрчим хүч нийлүүлэхээр шийдвэрлэсэн дээр. Улаанбаатарын агаарын бохирдлын 90 хувь нь хот доторх цахилгаан станцаас үүсч буй тул цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хэрхэн багасгах вэ гэдэг л хамгийн чухал. Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн С.Зориг хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол өнөөдөр монгол иймэрхүү улс болохгүй л байсан байх. Хэрвээ тэрээр амьд сэрүүн байгаад одоогийн ерөнхийлөгч болсон бол түүний гэр нь хаана байх байсан бол? Туул голын хөвөөнд ерөнхийлөгчөөс өөр хэн ч ашиглахгүй гүүрийг хэдэн 10 сая төсвийн мөнгөөр засуулж, монголчуудын хувьд ариун дагшин газар болох Богдхан уулын хормойд амьдарч ямбалахгүй л байсан байхдаа. Тэрээр яасан ч ингэхгүй байсан. Түүний гэр нь гэр хороололд л байх байсан байх. Хэрвээ тэгвэл гэр хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан, боловсон 00,бохирын шугам, засмал зам гээд л орчин үеийн хотын иргэний амьдралд байх ёстой бүхнийг бий болгох байсан байлгүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн гэрт ажиллах хүмүүсийг ч гэр хороололд амьдардаг энгийн нэгэн хүмүүсийн төлөөллөөс сонгох байсан биз.С.Зориг аймшигт алуурчний гарт амиа алдхаасаа өмнөхөн монголын радиод өгсөн сүүлчийн ярилцлагадаа "Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно…” гэж хэлсэн байдаг. Энэхүү үгийг бид мартах учиргүй мартсан нэгэнд нь сануулах хэрэгтэй.
2012-01-24