Лисад үл мэдэх компаниас 100 тэрбум воноор гэрээ хийх санал иржээ
2023-01-24

БНСУ төдийгүй дэлхийн алдарт охидын Blackpink хамтлаг YG энтертайнменттай хийсэн гэрээ энэ оны наймдугаар сард дуусах гэж байгаа билээ. Энэхүү мэдээлэлтэй холбоотой хамтлагийн гишүүн Лисад үл мэдэх компаниас 81 сая долларын санал ирсэн гэх цуурхал солонгосын хэвлэлүүдээр шуугиан тарьж байна.  

 

Зарим мэдээллийн хэрэгслүүд Blackpink-ийг гэрээгээ сунгана гэж таамаглаж байгаа хэдий ч байдал эсрэг чиглэлд орж хамтлаг тарах ч магадлалыг үүсгээд байгаа юм. Иймд Blackpink-ийг авч үлдэх YG агентлагийн хувьд тун хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Тэдэнтэй гэрээгээ сунгахын тулд гишүүн тус бүрд дор хаяж 20 тэрбум вон санал болгох ёстой гэж агентлагт ажиллаж буй ойрын эх сурвалж мэдээлсэн байна. 

 

 

Лисад 100 тэрбум вон санал болгосон тухай мэдээ гарсны дараа YG-ийн хувьцаа унаад эхэлжээ. Саяхан Blackpink гэрээгээ дуусахаар BLACK LABEL рүү орно гэх цуурхал гарсан. Тус цуурхалд YG-ийн зүгээс “Хамтлагынхан гэрээгээ сунгах эсэх нь өөрсдийнх нь л мэдэх ёстой зүйл байх. Компанийн зүгээс ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. BLACK LABEL рүү орно гэсэн нь худлаа” гэж байсан юм. 

 

 

Мөн зарим хүмүүсийн таамаглаж байгаагаар BABYMONSTER гэх охидын хамтлагийг дэбют хийлгэх гэж байгаа шалтгаан нь Blackpink хамтлаг гэрээгээ сунгахгүй гэж үзсэнтэй холбоотой байх магадлалтай гэж сэрдэх нь ч олон байна. 

Shuud.mn
Сонин хачин