ОХУ Украины эзлэгдсэн нутгуудад засан хүмүүжүүлэх газар байгуулна
2023-01-25

ОХУ-ын өдүүлсэн дайны дараа Оросын тал эзлэн түрэмгийлсэн Украины бүс нутгуудад 24 засан хүмүүжүүлэх газар байгуулахаар болжээ. Ийм үүргийг Холбооны шийтгэл гүйцэтгэх албанд ОХУ-ын Засгийн газар өгсөн талаар "Парламентын сонин" мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсад засан хүмүүжүүлэх газар 12-ыг, Бүгд Найрамдах Луганск Ард Улсад долоо, Херсон мужийн эзлэгдсэн нутагт гурав, Запорож мужийн эзлэгдсэн нутагт хоёр засан хүмүүжүүлэх газар байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Үүний зэрэгцээ, дээрх нутгуудад гурван эмчилгээ, засан хүмүүжүүлэх байгууллага, гурван засан хүмүүжүүлэх төв байгуулахаар ОХУ-ын Засгийн газар төлөвлөжээ. Оросын Холбооны шийтгэл гүйцэтгэх албаны мэдээллээр, 2022 оны 11 дүгээр сарын байдлаар Оросын нутаг дэвсгэр даяар нийт 626 засан хүмүүжүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг бүс нутагт дунджаар долоон засан хүмүүжүүлэх газар ногдож байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Шорон улс, сүйрэх өдрийн тоолол нь 2022.о2.24 д эхэлсэн шүү, удахгүй хь тодорхой.
2023-01-25
шорон гяндангаас өөр юм хийж чадах биш дээ энэ дуракууд
2023-01-25