С.Эрдэнэ: Намын дарга, сайд нарт хариуцлага тооцох асуудал босч ирнэ

img

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. -МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлэх нэр дэвшигчдээ тодруулсан.  Тэдний олонхийг нь  Ерөнхийлөгч хүлээж авахгүй болохоо илэрхийллээ.  Гэтэл  УИХ-аар  хэлэлцэгдээд эхэлсэн. Сайдад нэр дэвшигчдийн талаар Ерөнхийлөгч эсрэг байр суурийг илэрхийлсэн ч  Ерөнхий сайдтай  зөвшилцлөө гэж ойлгож  болох уу? -Ерөнхийлөгчийн мэдэгдлийг өнөөдөр огцруулах гэж байгаа сайд нараа чөлөөлөөд процедурын хувьд зөв яв гэж хэлж байна хэмээн ойлгосон.  Дашрамд дурьдахад шинээр нэр дэвшигчдийн  зарим нөхдийн тэнцэх  эсэх асуудлыг нь өөрийнхөө үзэж байгаагаар  хэлсэн  байх.  Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд нарын  хооронд албан ёсны ямар нэгэн зөвшилцлийн зүйл яригдаагүй гэж бодож байна. -Ерөнхийлөгч зургаан сайдад нэр дэвшигчдийг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь АН-ын улс төр гэж хардах хүмүүс олон  байх шиг байна? -Манай одоогийн  Ерөнхийлөгч  хаана хэнд юу хэлэхээ хэнээр ч заалгадаг хүн биш. Хэн нэгний захиж дайсан үгийг хэлдэг ч хүн биш. Хуулиараа ч, хувь хүний үүднээс ч Ерөнхийлөгч тийм  биш. Улс төрд өөрийнхөөрөө яваад сурсан бие даасан улстөрч.  Хэнээс ч хараат бусаар байр сууриа илэрхийлж,  орчноо бүрдүүлдэг хүчтэй лидер. -Нам бус байж чадаж байна уу гэсэн асуудал  ундрах боллоо? -Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн амнаас өөр ямар үг хүлээгээд байгаа юм бол. Улс төрийн намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байхад  нь ч тэр хүний амнаас үргэлж хурц үг гардаг байсан.   Өөр дээрээ их гал  татаж, шударга үнэнийг хатуугаар хэлдэг. Уг хүн нь тийм.  УИХ-ын гишүүнээс нэрээ татаж “Бид улам олуулаа болоод ирнэ ээ” гээд гарч  байсан удаа ч бий.  Тиймээс  түүний амнаас  хэн нэгнийг магтан дуулсан үг хүлээгээд хэрэггүй. - Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гарснаас хойш Ерөнхийлөгчийн энэ улам илүү ажиглагдах болсон гэж зарим хүмүүс ярьж байсан. Танд тэгэж харагдахгүй байна уу? -Анх АН-ыг хамтарсан Засгийн газарт оруулах  асуудалд тэрбээр эсрэг байр суурьтай хандаж байсан. ҮЗХ хуралдахад бид цөөнх болж байсан. Хуулийн хүрээнд шударга бай гэдэг зарчмыг Ерөнхийлөгч хэлээд байгаа юм.  Миний харж байгаагаар Ерөнхийлөгчийн зүгээс аль нам байх нь хамаагүй. Хариуцлагыг үүрээд яв гэж байгаа. Хамтарсан Засгийн газарт орсон нь анхнаасаа л алдаа байсан.  Засгаа хамтарч барьснаар улс оронд хэрэгтэй ямар ажил хийгдсэн юм гэж асуумаар байна.  Мэдээж Оюутолгойн гэрээгээ л ярих байх. Оюутолгойн гэрээг хэн ч байсан хийх л байсан.  Тэгэхдээ энэ удаад хамгийн муу хувилбараар гэрээ хийж бараг ломбарданд тавихтай адил зүйл болсон гэдгийг бүгд мэднэ.  Харин одоо Тавантолгойн хувьцаа нэрлэсэн үнээр сая 72 мянган төгрөг болж байгаа. Үүний цаана  маш олон стратегийн  орд газар байгаа. Монголын иргэд бүх  орд газраас хувьцаа эзэмших ёстой.  Гэтэл одоо дөнгөж эхнийхээ хувьцааг авах гэж байна. -Хувьцаа ирэх сарын 1-нээс олгогдохоор хуульчлагдаа биз дээ? -Тийм. Гэтэл одоо болтол  юу ч болоогүй л байж байна. -Гацаад байгаа гол асуудал юунд  байна. АН Засгаас гарсантай холбож тайлбарлах хүн олон байх юм. Мэдээж төр засгийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа  байх? -Нэгдүгээрт Засаг салж байгаа холбоотой. Гэхдээ ний нуугүй хэлэхэд  Тавантолгойг  эдийн засгийн эргэлтэд оруулалтын гэрээг одоо болтол хийгдээгүй байна.  Эдийн засгийн бодит зөв эргэлтэд оруулахгүй  өдийг хүргэж байгаа нь     гацаах сонирхолтой хүмүүсийн нөлөөлөл гэдэг нь  тодорхой биз дээ. -Хариуцлагыг хэн хүлээх вэ? -Тухайн үед  төрд энэ хэмжээний эрх мэдлийг эдэлж, үүрэг хүлээж ажиллан хүмүүс хүлээнэ. - Хамтарсан гэдгээрээ  тэр тусмаа Сангийн сайд байсан С.Баярцогтоор ч гэдэг юм уу хэн нэгэн гар бие оролцсон нөхдүүдээр дамжуулж АН руу бурууг нялзаах зүйл их явагдаж байна. Хариуцлагаас бултагчид гэх мэтээр хэлүүлж эхэлсэн? -УИХ-д өнөөдөр хэн олонхи байгаа юм. Засгийн газарт ч тэр. Ерөнхий сайд нь хэн юм. Сү.Батболдын  Засгийн газар л гэж ярина. Учир нь тэр хүний бүрдүүлсэн засаг. АН-аас зургаан сайд оруул гэж гуйгаагүй. Харин ч эд нар зориуд хуйвалдаж, хувааж идэж байгаа зүйлээ далдалж,  2008  оны долдугаар сарын 1-ний  онц ноцтой хэргүүдээ хаах гэж АН-ын амыг барихаар урьсан. -АН урилгыг нь хүлээж аваад өдийг хүргэсэн л биз дээ? -Засгаа хамтарч барих асуудал тухайн үед ҮЗХ-ны хурлаар маш бага  хувийн саналаар  дэмжигдсэн. Тодорхой зорилго бүхий бүлэглэл  МАН-д  очиж нэгдсэн гэдгийг үгүйсгэхгүй. -Та хамтарсан  Засгийн газарт  орох сонирхолтой бүлэглэл тухайн үед  ороод ирсэн гэж  сая  хэллээ. Тэдгээр нөхдүүд чинь Засгийн газраас цаад углуургаараа салж чадсан болов уу? -Хамтарсан Засгийн газар салсан нь үнэн. Шийдвэр, УИХ-ын тогтоол гараад дараагийнх нь хүмүүс томилогдох гэж байна. Наанаа салсан уу. Цаагуураа салсан уу гэдгийг цаг хугацаа харуулна. Цаг хугацаа хамгийн шударга шүүгч байх болно. -АН-аас  Хамтарсан засагт ажиллаж байсан сайдуудын оронд томилогдож байгаа  хүмүүсийн  талаар та ямар байр  суурьтай байна? -Ямар хүмүүс сайдын суудалд суух гэж байгааг иргэд өөрсдөө харж байгаа байлгүй. Өнөөдөр МАН-ыг боловсон хүчин сайтай мундаг нам гэж ярьдаг. Гэтэл манай намын сайд нарын оронд нэр дэвшүүлж байгаа хүмүүс нь огтхон ч сэтгэлд хүрсэнгүй. Хуучин ажиллаж байсан  зургаан сайд  шинээр ажиллах гэж байгаа  хүмүүсийг харьцуулаад  харахад асар их ялгаатай харагдаж байна. Улс төрийн  зангараг, төрийн ноён нуруу гээд аль ч талаас нь харсан тэр. Магадгүй АН боловсон хүчний чадавхи сайтай болсон ч байж болох. Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байсан зургаан сайд бол манай намын байдаг л нэг  лидерүүд. Өөрөөр хэлбэл, сайдаар ажиллаж байсан зургаан  хүнтэй  эн тэнцүү  лидерүүд манай намд зөндөө байгаа гэсэн үг. АН-аас  Засгийн газарт ажилласан хүмүүс бол  манай намын сор болсон  лидерүүд биш гэж хэлэх гээд байгаа юм. Гэтэл МАН-ын гаргаж ирж байгаа зургаан хүнийг харахад,  манай  тэдгээр хүмүүсийн энд хүрэхгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр МАН дотроо хуваагдалтай байгаа болоод ч тэр үү. Эсвэл яагаад ийм хүмүүс нэр дэвшүүлж байгааг хэлж мэдэхгүй юм.  Хамгийн гол нь МАН-ын боловсон хүчний чадвар суларсан гэж харагдаж байна. -3.4 жилийн турш  хамтран ажиллаж байсан нөхдүүд   үнэхээр  сайн сөрөг хүчин байж чадна гэдэгт хэр итгэлтэй байна вэ. Сөрөх хүчний үүргийг сайн хийж чадах ч гэлээ эргэлзээ төрүүлсэн асуултууд байсаар байна? -Эдгээр хүмүүс үлдсэн хугацаанд ажиллахдаа улстөрч мөн үү, биш үү гэдгээ л харуулна. Үнэхээр улстөрч мөн бол хүчтэй сөрөг хүчин байж чадна. Харин хуйвалдагчид,  хувааж идэгчид байсан бол  түүндээ хүлэгдээд  “ королиа” шиг дуугай суух байх. Цаг  хугацаа л харуулна. -Хэн бэ гэдгийг нь харж  суухад зарцуулах  цаг хугацаа байгаа гэж үү? -Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг З.Энхболд гишүүнээр ахлуулаад ажиллаж байна. Би ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ер нь  аливаа гэрээ, мөрийн хөтөлбөрийг яах гэж байгуулдаг юм. Хариуцлага хүлээх гэж батлуулдаг. Тэгэхээр гэрээ мөрийн хөтөлбөрийг дүгнээд  хангалтгүй гэсэн дүгнэлт гарвал хэн нэг нь мэдээж хариуцлага хүлээж таарна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа намын дарга, хамтарсан засагт  ажиллаж байсан сайд нарт  хариуцлага тооцох асуудал босч ирнэ. Нэг их цаг хугацаа орохгүй болов уу гэж харж байна. -Ажлын хэсгийн дүгнэлт  хэзээ эцэслэж гарах вэ? -Сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ажлын хэсгүүд хуралдаж байна. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

түгжил гэдгийн надхын чинь шинэ алдар
2012-11-26
Зочин:
Эрдэнэ чи болимоор юм, АН ялчихаад байна Дэмжээд явах хэрэгтэй Нам доторх фракцууд санал нэгдээд байхад чинь,чи хэл амгүй намаа аятайхан ажиллуулахын төлөө зүтгээч хар мангасаа,
2012-07-17
zochin:
энэ естой ичих нүүргүй дурак шүү эрдэнээ гуай та болио луйвар наймаагаар гарч ирчихээд худлаа царайлсан өөрийг чинь юм гадарладаг хүмүүс мэднэ шдэ
2012-03-20
түгжил гэдгийн надхын чинь шинэ алдар
jak:
s erdenee khudalaa bitgii shudraga ym yrij bai za arkhichin tankhai zabkhai ene nokhor yaj ikh khurald baidag bainaa bvv songo a namin nereer a namin bayngol dvvregiin bvkh bairig khubidaa absab khvndee
2012-03-10
нар:
МАН-д энэ хэдээс өөр сайд хийчих чадалтай хүн байхгүй л дээ дандаа төрөөс төрсөн баячууд хахууль авч баяжихаас өөр хийж чадах юм байхгүй
2012-01-25
уншигч:
Жирийн иргэны хувьд ухаалаг зөв яриа болон АН ыг үргэлж дэмжсээр ирсэн Сонгууль дөхөхөөр Эрдэнэд албан тушаал өгөхгүй бол АН ыг унагах гай хийдэг хачин хүн дээ Мөнгөны сонирхолд хуваагдсан Ардын намд Батболд зөв хүнээ сонгож чадахгүй өнгөрсөн дөө Намбар гэгч мангасыг хоймортоо залж бсаны хор шүү дээ
2012-01-25
Зочин:
зайлаачээ
2012-01-25
ШШШШШШ:
БАТБОЛД ТЭНЭГТЭЖ ӨӨР ХҮНГҮЙ БОЛСОН ЮУМ БАЙЛГҮЙ
2012-01-25
tushig:
za tanai 6 idsen uusan, xeruul xaraal xeldegeeree l iluu baih xarin shineer orj irj bgaa 6 chini sum, aimagaas ni exleed turiin shat damjilgaar beltgegdsen turiin xumuus shu, Erdene ee chi odoo xun doromjilj, goochlox gej yu baidiim be, uuriiguu oloogui adguus baij, uchraa medexgui uxaangui, xariutslagagui xachin amitan shu de chi mini
2012-01-25
ЗЭВ:
Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” гэсэн шинэ нийтлэлийг уншлаа, үнэхээр дургүй хүрч байна энэ хүнд. Би Баабарын айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Дори идэр дүүдээ, Нүүдэл суудал гээдл бүх номнууд, түүний нийтлэлүүдийг тасралтгүй 10-аад жил уншиж ирсэн. Түүний тарьсан соён гэгээрүүлэх их үрийг харамгүй хүртсэн олон мянган залуусын нэг нь би. Энэ бол түүний хамгийн том гавъяа. Гэвч одоо Баабар хорт тархи угаагч, өрнөдийн үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл, тэжээвэр нохой болжээ. Олон жилийн өмнөөс ч түүнийг ингэж ярьдаг байсан. Одоог хүртэл над шиг олон мянган залуус үүнд итгээгүй, түүний нийтлэл бүрийн дор доромжилсон захиалгат сэтгэгдэлчингүүдийн хоосон яриа гэж үл тоож ирсэн. Өнөөдөр манай улсын эдийн засгийн үзүүлэлт 20 хувь өсөж нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн. Үнэндээ бодит байдал дээрээ ард түмэнд наалдсан юу ч алга. 2011 онд Монголд 20 тэрбум доллар эргэлдснээс үүний дөнгөж 200 сая нь л Монголд үлдсэн гэж Монголбанк мэдэгдэж байна. Одоо 20 гаруй хувийн инфляц, үнийн өсөлтөөс болж жирийн иргэн дундаж гэгдэх давхаргын амьдрал доошоо унах аюулд ороод байна. Зөвхөн Монголдоо л дундаж давхаргад орно шүүдээ, 500 хүрэхгүй долларын цалин дэлхийн хэмжээнд ямар түвшинд тооцогддог билээдээ. Энэ инфляц, үнийн өсөлт арай дэндүү байна, дундаж давхаргыг тэр чигээр нь доошоо чангаахнээ....Удахгүй энэ ард түмэн нийтээрээ босох болно шүү. Амьжиргааны өртөг үнэндээ жил ирэх бүр дордож байна. Зөвхөн шударга үнэнийг хэлэхийг, бүх залуусдаа үнэнийг хэлэхийг хүсч байна. Үнэхээр бухимдаж, бачуурч байна. Нэг хүнд ногдох ДНБ Оюутолгойн ачаар 2015 онд 10 мянга хүрнэ гэж Баабар биднийг хоосон ирээдүй амлаж тархи угааж байна. Өнөөдөр уул уурхайгаас олж байгаа орлого хэдхэн хүний халаасанд орж гадагшаа урсаж нийгэмд ямар ч баялаг бүтээхгүй байна. Эдийн засаг өсөж байгаа гэдэг амьдрал дээр огт худлаа мэдээлэл. Ард түмний амьдрал үнэхээр хэцүүдэж байна. Баабар та хэзээ үнэнийг хэлэх вэ? Та Монголын тэргүүний сэхээтэн, та үнэхээр шударга үнэний талд зогсвол нийгэмд нөлөөлж чадна, таныг олон мянган залуус дэмжинэ шүүдээ.
2012-01-25
Ganaa цэг мн сайтруу орж уншаарай.:
Шууд хэлэхэд ноён Баабар монголчууд бидний олох мөнгөнд биш, баячуудын олох мөнгөнд баярлаж байна гэж би бодож байна. Нөгөө баячууд нь Баабарын баярлаад байгаа “алдагдаж магадгүй агуу боломж”-ийг ингэж л ашиглаж байна даа. Баабар дөнгөж саяхан нүүрс үнс болно, “зүгээр” зарчих гэснийгээ бодвол асар их ахисан ч ноён Элбэгдоржийн нүүрс зарах стратегийг 10.000 доллар гэж рекламдах утгагүй ш дээ… Судлаач Д.Ганхуяг 2012 оны 1 дүгээр сарын 23.
2012-01-25
Erdsene chi odoo bolio eeree garaa ergeed zogsoj bsn baij , idsen uusanaa toolox yum bol chui niigemiin daatgalaar togloson x shyy yyriin tuya gej Evriin tuya bolosn xyyxendee bair egsenees exleed olon yum bga shyy tanid
2012-01-25