Д.Амарбаясгалан: Эрх баригч нам Үндсэн хуулийг шинээр бичих захиалга өгөөгүй
2023-01-25

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр эрх баригч нам Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурьтай байгааг илэрхийллээ. Харин Үндсэн хуулийг шинээр бичиг цаг нь одоо биш хэмээн үзэж байна. "Шинэ Үндсэн хуулийг нэг нам, улс төрийн хүчин дангаараа шийдэж, батлах боломжтой асуудал огт биш. МАН, Засгийн газраас шинэ Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй" гэдгийг онцоллоо.

 

 

Д.Амарбаясгалан “МАН “Үндсэн хуульд байна” хэмээн үзэж, тодорхой өөрчлөлтийг иргэдийн санал асуулгын үндсэн дээр хийх боломжтой гэж үзэж байгаа. Харин Үндсэн хуулийг шинээр бичиж, батлах нь өнөөгийн нийгэмд хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Энэ нь богино хугацаанд хийх ажил биш гэдгийг Үндсэн хууль судлалынхан хэлдэг.

 

Монголын ард түмэн шинэ Үндсэн хууль шаардлагатай гэж үзвэл шинээр бичиж, батлахад багадаа 2-3 жил шаардагдана.

 

Можаритор тогтолцоог олон жил шүүмжилж ирсэн. Өнөөдөр үүссэн асуудлуудын үндсэн шалтгаан энэ тогтолцоо байхыг үгүйсгэхгүй. Нэг тойрогт өрсөлдөгчдөөс хамгийн өндөр хувийн санал авсан нь парламентын гишүүнээр сонгогддог. Гэтэл цаана нь 75 хувийн санал авсан, иргэдийг төлөөлөх төлөөлөгч нь парламент ордоггүй нь сул тал. Эрх баригч намын зүгээс энэ сул талыг арилгая. Олон намаас бүрдсэн парламентыг бий болгож байж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой.

 

МАН засгийн эрхийг барьж байхдаа төрийн ойлгомжгүй тогтолцоо, харилцаа, үүнээс үүдсэн асуудлыг шийдвэрлэхийн төлөөх аливаа алхмуудыг дэмжиж, хамтран ажиллана” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Үндсэн хуулийг шинээр бичиж, батлахын тулд ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Ард түмэн дэмжсэн тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой юм.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Битгий худлаа ярь. МАН ЫН захиалгаар ,шар чука, тэргүүтэй коммунистууд үндсэн хууль өөрчлөх гээд ажлаа эхэлцэн байгааг юу гэх...
2023-01-26
Иргэн:
МАНАН-аас Эх Орон, Ард түмнээ аврах цаг нь иржээ! Иргэдийн зохион байгуулалт одоо нэн тэргүүний асуудал.
2023-01-26
Хүн:
Хүрэлсүх, Занданшатар, ОюунЭрдэнэ, Сү Батболд Дэлгэрсайхан Элбэгдорж гэх мэт эх орноосоо урвагчдыг эгнүүлж зогсоож бгаад буудах юм сан. Урвагчдад үхэл л тохирсон шийтгэл.
2023-01-25
АРАЙ ДЭНДЛЭЭ... АМАРБАЯСГАЛАН МИНЬ.:
ЭНЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ... ТА НАРТ ҮНДСЭН ХУУЛЬ РУУ ХУТГА ХАНЦУЙЛЖ ОРОХЫН ХЭН ЗӨВШӨӨРСИЙН БЭ... ӨМНӨ УДАА ХЖЛГАЙГААР НУГАСЛААД ДУТУУДУУЛСАН. ОДОО ГҮЙЦЭЭХ НЭЭ ДЭЭ... НААД ЗАНДАН ЧИНЬ ЭРҮҮЛ ХҮН БИШ ШШ
2023-01-25