Парис Хилтон 41 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Алдарт өв залгамжлагч төдийгүй шоу бизнесийн ертөнцийн хатан хаан гэгддэг Парис Хилтон тээгч эхийн тусламжтайгаар анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Хүүхэдтэй болох нь түүний хувьд асуудал байсаар ирсэн. Гэрлэсэн цагаасаа хойш ихэр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа тухайгаа дурдсаар байсан тэрбээр эцэст нь ийнхүү ээж болж, мөрөөдлөө биелүүлжээ.
Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа " Хонгор минь, би чамайгаа маш их хүссэн. Чамдаа үгээр хэлэмгүй хайртай шүү" хэмээн бичсэн байна.
Өмнө нь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би ээж болохыг мөрөөддөг байсан. Картер бид хоёр нэг нэгнээ олсондоо маш их баяртай байгаа. Хамгийн сайхан нь гэвэл бид өдөр бүр хүүгээ хараад дахин төрсөн юм шиг л мэдрэмж авч байна даа. Энэ бол миний мэдэрч байсан хамгийн сайхан зүйлсүүдийн минь нэг юм шүү" хэмээв.
Парис Хилтон болон түүний нөхөр Картер Реум нар 2021 онд гэрлэсэн. Энэ үеэрээ тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа тухайгаа ярьж байсан удаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ