Японд нугас устгаж эхэлжээ
2023-01-26

Японы Сайтама мужид шувууны ханиад дахин дэгдсэний улмаас  нугас устгах ажлыг эхлүүлжээ. Энэ талаар орон нутгийн захиргаанаас авсан эх сурвалжтайгаар NHK телевиз мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гёда хотын шувууны фермд шувууны ханиад дэгдсэн тул 3000 орчим нугас устгаж, фермээс гурван километрийн тойрогт шувуу тээвэрлэхийг хориглосон байна. 

 

Ийнхүү шувууны ханиад дахин дэгдсэнээр Японд энэ улиралд устгасан шувууны тоо 11 саяд хүрчээ. Өмнө нь ийм тооны шувуу устгасан тохиолдол гарч байгаагүй юм. Шувууны ханиадны улмаас шувуу үржүүлгийн салбарт хамгийн их хохирол учруулсан 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд гэхэд 9,87 сая тахиа устгаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нугас гоё шдээ өөрсдөө үхээч
2023-01-26