
Филиппиний өмнөд хэсэг, Басилан мужийн нэгэн арлын ойролцоо загасчилж явсан гурван завь бүхий загасчид руу үл мэдэх буутай этгээдүүд довтолж 15 загасчинг хөнөөсөн байна. Филиппиний хууль сахиулагчдын зүгээс мэдээлснийг үзвэл халдлага болсон нутаг нь лал шашинтнууд ихээр амьдардаг газар бөгөөд салан тусгаарлах үзэл бүхий зэвсэгт бүлэглэлүүд үйлдсэн хэмээн үзэж байгаа гэнэ.
Абу Сайяф хэмээх исламын зэвсэгт бүлэглэл 1990-ээд оноос хойш Филиппинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тус улсын зэвсэгт хүчин тун удахгүй өмнө зүгийн ихээхэн бүлэг арлуудыг хамарсан тусгай сургуулилт хийх ба энэ үеэр зэвсэгт бүлэглэлүүдэд хатуу цохил өгөх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ