Х.Нямбаатар яагаад Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэв

img


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг эсэргүүцнэ гэж ярьсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны хоригоо тавихдаа “Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа олон нийтийн оролцоог сайтар ханган, мэргэжлийн болон судалгааны байгууллагын санаа бодлыг сонсож, олон улсын сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилан, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг чанд баримталж байх учиртай” гэсэн. Тэгэхээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг ч үл тоож байна гэсэн үг. 


Анхнаасаа л УИХ-ын гишүүн Н.Учралаар “овоглогдоод” байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилохоор тусгагдсан хэмээн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. 


Угаас дээрх хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг авалгүй ёстой л Засгийн газар, УИХ-аар хүч түрэн баталсан. 


Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчих нөхцөлийг бий болгосон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн. 


Тийм байтал мань сайд “Засгийн газраас өргөн барьсан” гэж өмгөөлөхийн зэрэгцээ цаашид Монгол Улс олон улсад ч хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хясан боогдуулдаг улс болно гэдэг мессежийг өгч байгаа нь ямар нэг захиалгаар иргэдээ дарамтлах гэсэн санаархал явааг нь батлаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

daria:
gadaad dotoodiin zuzaan valiutan matraasan deer buuna shuu , ymar yduu guilagchin shig hulduu shoroon deer buuj horvoo tugsuh bishdee
2023-02-02
Болд:
Манайх ч Орос ахынхаа араас орох нь л дээ. Орос ч хүчирхэг гүрэн учир ямар ч хоригийг даваад л гарах байх. Манайх харин будаа болж Хятадын олз болно шүү
2023-02-02
Энэ ТӨЛӨГ КОМУНИСТИЙГ сайдаас нь зайллуулахгүй бол сайн зүйл хэзээ ч болохгүй
2023-02-02
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02
Irgen:
Ta nar 1 yum anzaarch bna uu? Uchral ene nuhriin gar hul bolj chihcluuleed baisan. Gol ezen ni garaad ireh shiv hha
2023-02-02
Иргэн:
Өнөөдрийн ЗГ-рт албан тушаалдаа мансуурсан олон залуучууд байна. Өнөөдөр эрх мэдэлдээ мансуурч, хар тамхи татсан мэт хүмүүсээр ордон дүүрчээ. Өөрийгөө бурхан болсон мэт мэдрэмж төрж маргааш хэн ч биш болдог хорвоогийн жам. Хэт өндрөөс газардах хэцүү л байдаг юм!
2023-02-01
Уншигч:
Түрийний бөөс толгойд гарсаны л шинж юм. Байранд нь тавих хэрэгтэй
2023-02-01
Зүгээрээ удахгүй сонгууль болно наадуул чинь лааз өшиглөнө нэг бол хулгайлсан мөнгөө идэж чадахгүй шоронд явцгаана
2023-02-01
ard:
энэ муу яагаад хужаа санаа гаргаад ерөнхиилөгчиин хоригииг зөвшөөрөхгүй байна ихл баяжиж дээ
2023-02-01
зочин:
Биеэ тоож сагсуурч байгаагын нэг илрэл байна. Ийм хүнд том эрх өгвөл аюултай булчимгүй хөрш орнуудад ч бурууг өгөх гэж оролдоно. Өөрөө бол бурууг наалдуулахгүй санаатай байна гэсэн үг Улс эх оронд муу шүү.
2023-02-01