Мишель Обама The Light хэмээх шинэ подкаст сувагтай болжээ
2023-02-02

Мишель Обамаг бид харизматик, догь эмэгтэй гэдгээр нь мэднэ. Тэрбээр найман жилийн турш АНУ-ын тэргүүн хатагтай байхдаа нөхрийнхөө гол тулгуур болж, тусалж дэмжиж байсны сацуу өөрийн хувь шинжийг хадгалан хүчирхэг дүр байж, нөхрөөсөө дутуугүй алдартай байж чадсан билээ.

 

Барак Обама, Мишель Обама хоёрын биеэ авч яваа байдал, хоорондын нийцэл, хайр сэтгэл, энэ бүхэн зурагт, интернэтээр мэдээ үзэх олон сая хүнд таатай дулаан мэдрэмж төрүүлдэг байв.

 

Тэрбээр Мишель Обама "The Light" хэмээх шинэ подкаст суваг нээж, интернэт орчимд цацахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь "Audible" компани дээр гарах бөгөөд Higher Ground, Барак, Мишель Обама нарын хэвлэл мэдээллийн компанитай хамтран бүтээсэн анхны төсөл гэв. 

 

Мишель Обама тун ховорхон түүхийн эзэн. АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч болох хүнтэй амьдралаа холбож, өөрөө АНУ-ын анхны өнгөт арьст тэргүүн хатагтай болсон. 
 

 

Обама хэлэхдээ, "Энэхүү подкаст нь миний хамгийн сайхан мөчүүдийн нэг байх болно . Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүс  цар тахлын үеэр тусгаарлагдмал, хэн нэгнээс холбоо тасарсан, сэтгэлээр унасан зэрэг олон саад бэрхшээлийн туулсан.  Энэ хугацаанд биднийг аварч байсан зүйл бол Гэрэл юм. Хамгийн сайхан зүйлс нь энэ удаад бид хамгийн сайн найз нөхөд, дуртай хүмүүсээ авчирч, хөгжилтэй бөгөөд хэрэгтэй мэдээллүүдийг хуваалцахыг хичээсэн. Та бүхэн минь сайхан сэтгэлээр хүлээж байгаарай" хэмээсэн юм. 

 

"The Light" подкастын эхний дугаар гуравдугаар сарын 7-нд сонсогчдын хүртээл болох аж. 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ нэг заваан барбийсан хар авгайн тухай бичиж байгаа хүмүүс бол үнэхээр мэдрэл хүмүүс байхаа, тиймээ.
2023-02-02