"Адмирал Горшков" хөлөг Циркон пуужин харвана
2023-02-03

"Адмирал Горшков" байлдааны хөлөг онгоц олон улсын сургуулилалтын үеэр дуунаас хэт хурдан "Циркон" пуужинг сургалтын зориулалтаар харвана гэж холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ӨАБНУ болон Хятадын тэнгисийн цэргийн хүчний сургуулилалтын явцад пуужинг харвах аж. "Энэ төрлийн арга хэмжээний үеэр анх удаа "Циркон" дуунаас хэт хурдан пуужинг хөлөг онгоцноос харвана" хэмээн онцолжээ.

 

Хятадын Ардын чөлөөлөх арми болон ӨАБНУ-ын тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан цэргийн сургуулилалтад "Адмирал Горшков" хөлөг онгоц  оролцоно гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа. Энэ сургуулилалт хоёрдугаар сарын 17-27-ны өдрүүдэд Энэтхэгийн далайд болох аж. Сургуулилалт нь оролцогч орнууд туршлага солилцох, харилцааг гүнзгийрүүлэх зорилготой аж.

 

"Циркон" нь Оросын, хөлөг онгоц эсэргүүцэх, дуунаас хэт хурдан далавчит пуужин юм. Энэ пуужинг 2023 оны нэгдүгээр сарын дөрөвний өдөр Оросын зэвсэглэлд оруулж байв. Энэ пуужин тэнгисийн болон газар дээрх байг ч устгах чадвартай, хөлөг онгоц болон шумбагч онгоцноос усан доороос харвасан дэлхийн анхны дуунаас хэт хурдан пуужин юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-02-03
Иванууд сүр үзүүлэхээс өөр зүйлгүй болжээ.Шүдгүй арслан,хөхөж ална гэдэг болж.
2023-02-03
Зочин:
Za shaa shaa uursniiguu magtaad baidag ene orosuud shavar namagtai hutgaldaj baij
2023-02-03
uuruu sunuchih vii dee burhaan
2023-02-03