Дипак Обрай Монгол Улсад айлчлаад буцлаа
Канад Улсын Парламентын гишүүн, Канадын Гадаад хэргийн сайдын Парламентын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Дипак Обрай Монгол Улсад ажлын айлчлал хийв. Ноён Дипак Обрай Монголд хийсэн айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Батлан хамгаалахын Дэд сайд С.Баасанхүү, Ерөнхийлөгчийн Хууль, эрдэс баялгийн бодлогын зөвлөх П.Цагаан нартай тус тус уулзаж Монгол, Канадын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Мөн тэрээр УИХ дахь Монгол-Канадын Парламентийн бүлгэмийн гишүүдтэй уулзав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ