Рауль Кастро 91 насандаа сонгуульд өрсөлдөнө
2023-02-06

Фидель Кастрогийн дүү, Кубын хувьсгалч, улс төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч асан, өдгөө 91 настай Рауль Кастро  сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон гэнэ. Энэ талаар Коммерсант мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын 26-ны өдөр болох Кубын Ардын засаглалын үндэсний ассамблейн гишүүдийг сонгох бүх нийтийн сонгуульд оролцох юм байна. Улс орны чухал арга хэмжээнд байнга оролцдог Рауль Кастро одоогоор ямар нэг албан ёсны албан тушаал хашаагүй байгаа юм. 

 

Рауль Кастро сонгуульд яллаа гэхэд өмнө нь төрийн тэргүүний алба хашиж байсан тул цаашлаад ерөнхийлөгч болох боломжгүй, харин түүнийг сонгуульд оролцуулахаар болсон иргэдийн сонгуульд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байна. Өмнөх сонгуульд сонгогчдын 65,56 хувь нь оролцсон нь тус улсын хувьд тун чамлалттай үзүүлэлт гэж Кубын эрх баригчид үзэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mm:
Ахынхаа нэр хүндийг худалдаж идэгч тэнэг өвгөн
2023-02-07
нэгэнт эрх мэдлийн амтыг мэдэрсэн бол үхэн үхтлээ зууралдана шүү дээ энэ зөнөсөн хар өвгөчүүл: пүтин, лукашенко, си, ортега, асад, кимүүд г.м
2023-02-06