Хөгжлийн банкны хэргээр шүүхэд дуудагдсан улстөрчид
Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт товлогдлоо. Нийт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэг шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.
Нийт 80 яллагдагч дунд улстөрчид цөөнгүй байна. Тухайлбал:
“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт
ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Бадрахын Найдалаа

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг

УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин

УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Сандагийн Магнайсүрэн

-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Нямжавын Батбаяр нар шүүхэд дуудагдлаа.

“Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт
УИХ-ын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг

“Хахууль авах” гэмт хэрэгт
Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ шүүгдэхээр боллоо.

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ