Улаанбаатарт 19 хэм хүйтэн

img

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн хойноос секудэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, Яармаг Сонгины орчмоор 36-38 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 29-34 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Төвийн нутгаар үүлшинэ, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Халх голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, 14-19 градус хүйтэн байна. Говийн нутгаар шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр,  шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ