Зеленский: Бидэнд эрх чөлөөгөө хамгаалах жигүүр өгөөч
2023-02-09

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт Их Британид айлчилж, тус улсын хаан III Чарльзтай уулзан, парламентад үг хэллээ. Зеленский ийнхүү Лондонд айлчилсан нь түүний хувьд дайн эхэлснээс хойш хийсэн хоёр дахь гадаад айлчлал байлаа. 

 

Айлчлалын үеэр Зеленский Британийн парламентад үг хэлж, Ерөнхий сайд Риши Сунак, хаан III Чарльзтай уулзан, Украины цэргүүдийг сургаж байгаа цэргийн баазад зочилсон талаар ВВС мэдээллээ. Зеленскийг Британийн хатан хааны агаарын цэргийн хүчний онгоц Лондонгийн Станстед нисэх буудал дээр авчирсан бөгөөд түүнийг Британийн Ерөнхий сайд Риши Сунак угтан авсан аж. 

 

Тэрбээр Парламентад хэлсэн үгэндээ өнөөгийн үйл явдлыг Дэлхийн хоёрдугаар дайны үед фашистын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Украин, Британи хамтран тэмцсэн тэмцэлтэй зүйрлэсэн байна. Мөн Танк болон бусад төрлийн зэвсэг  нийлүүлж байгаа Британид талархал илэрхийлсний дээр одоо Оросын пуужингаас Украины тэнгэрийг хамгаалахын тулд сөнөөгч онгоц шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ. "Бидэнд эрх чөлөө бий. Түүнийг хамгаалахад бидэнд жигүүр өгөөч!" хэмээн Зеленский мэдэгдсэн байна. 

 

Зеленский Парламентад үг хэлэх үеэрээ парламентын дарга Линдси Хойлд Украины нисэгчдээс хамгийн амжилттай, баатарлаг нэгний дуулгыг өгчээ. Энэ дуулгыг тэрбээр тэнгэрт хамтдаа тэмцлээ үргэлжлүүлэхийн бэлгэдэл хэмээн нэрлэсэн байна.

 

"Британид хаан нь агаарын цэргийн хүчний нисгэгч, харин Украинд өнөөдөр Агаарын цэргийн хүчний нисгэгч бүр хаан" хэмээн мэдэгджээ. Ийн хэлсний учир нь Британийн хаан III Чарльз 1970-аад онд армид цэргийн нисгэгчээр алба хаасан юм. 

 

Зеленский Британиас сөнөөгч онгоц өгөхийг хүссэн ч Британийн эрх баригчид Украинд онгоц нийлүүлэхэд бэлэн гэсэн шууд хариултыг өгсөнгүй.

 

Сэтгүүлчид эрх баригчдаас энэ талаар асуухад "Бид ямар тийрэлтэт онгоц өгч болохыг тодруулахыг Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад үүрэг болгосон. гэхдээ энэ бол урт хугацаанд гарах шийдвэр, яаралтай нийлүүлэх боломжгүй" хэмээн Риши Сунакийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Дараагийн айлчлал 

 

Лондонд ийнхүү айлчилсан нь Зеленский дайн эхэлснээс хойш хийж буй хоёр дахь гадаад айлчлал байлаа. Үүнээс өмнө тэрбээр 2022 оны 12 дугаар сард Вашингтонд айлчилж, АНУ-ын Конгресст үг хэлж байсан юм. 

 

Тухайн үед түүний айлчлалыг Перл-Харборын үйл явдал болж өнгөрч, АНУ Дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орсны дараа буюу 1941 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийсэн Уинстон Черчилийн айлчлалтай адилтгаж байв.

 

Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, Британид айлчилсныхаа дараа Зеленский Парисыг зорьж, тэнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай уулзах гэнэ. Мөн хоёрдугаар сарын есний өдөр Брюссельд болох Европын холбооны орнуудын төрийн болон засгийн газрын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Энэ айлчлалыг албан ёсоор баталгаажуулаагүй, Украин дахь нөхцөл байдал болон Украины төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах боломжоос бүх зүйл хамаарна гэж DW мэдээлжээ.

 

Украинд үзүүлж буй Их Британийн тусламж

 

Сүүлийн зургаан сарын хугацаанд Их Британи Украины 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг бэлдсэн, энэ онд дахин 20 мянган цэргийн алба хаагчийг сургахаар төлөвлөж байгаа аж.

 

Британийн Агаарын цэргийн хүчний мэдэгдсэнээр, 2022 онд ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш Лондон Киевт үзүүлэх цэргийн тусламжид 2,3 тэрбум фунт стерлинг зарцуулснаар АНУ-ын дараа орох хоёр дахь том донор улс болж байгаа юм байна. Түүнчлэн Их Британи улс Оросын эсрэг багц санхүүгийн хориг тавьж, Украинаас 100 мянга гаруй дүрвэгч хүлээн авсан юм.

 

Британи Украинд нийлүүлсэн зэвсгийн тусламжид дараах зэвсэг багтаж байна: 


- Нам дор нисэж буй онгоцуудыг сөнөөх зориулалттай Starstreak зэрэг агаараас эсэргүүцэн хамгаалах хэд хэдэн систем;
- Challenger 2 танкууд;
- AS90 өөрөө явагч артиллерийн төхөөрөмж 30 нэгж зэрэг артиллери
- 155 мм калибрын сум
- М270 шуурган галын тийрэлтэт систем
- Шинэ үеийн танк эсэргүүцэгч хөнгөн зэвсэг
- Brimstone тэнгисийн пуужингууд;
- Мастифф эргүүлийн машин зэрэг хуягт техник
- тусгаарлагдсан хүчнийг материал техникээр хангах зориулалттай хүнд нисэгчгүй нисэх аппарат
-радио электрон тулааны техник
 

Зеленскийн айлчлалын товч үр дүн

 

Бэлгэдлийн хувьд, Украины Ерөнхийлөгч дайн эхэлснээс хойш хийж буй хоёр дахь гадаад айлчлалаа Лондонд хийхээр болсон нь Украин ОХУ-тай хийж буй дайнд Британийн үзүүлж буй тусламжид талархал илэрхийлж байгааг харуулсан хэрэг боллоо.

 

Айлчлалын бодит үр дүнгийн тухайд гэвэл, Зеленский айлчилсан өдөр Их Британи Украины цэргийн алба хаагчдыг сургах хөтөлбөрөө өргөжүүлж, Агаарын цэргийн хүчний нисэгчид болон тэнгисийн явган цэргүүдийг бэлтгэхээр болсноо зарласан юм.Түүнчлэн Путиний хүрээллийнхний эсрэг хориг тавьж, Оросын Батлан хамгаалахын үйлдвэртэй холбоотой компаниудын эсрэг шинэ багц хориг тавихаар болсноо зарлалаа. 

 

Үүний зэрэгцээ энэ оны хавар Оросын арми хийх довтолгоог тогтоон барихад зориулан Украинд нэмэлт цэргийн техник нийлүүлэхээ амласан байна. Харин Украины талаас хүссэн сөнөөгч онгоц нийлүүлэхтэй холбоотой асуудлыг авч үзнэ, шуурхай шийдэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-02-09
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-02-09