А.Дөлгөөн: 18 нас хүрээгүй охин дүүгийнхээ ээж нь болж өрх тусгаарлаад хүүхдийн мөнгө авсан байна

"Бид ориловч төр дүлий" сэдвээр ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Ээжүүдийн төлөөлөл А.Дөлгөөн:
Бидний есөн хувийг алагчлан барин өгсөн энэ мөнгийг хүрэх ёстой хүндээ хүргэхгүй өгсөөр л байна. Иймд бид судалгаа хийхээс өөр аргагүй байдалд хүрээд фейсбүүк группийн хүрээнд судалгаа хийсэн.Үүнд:
- 78.6 хувь нь нэг болон хоёр хүүхэдтэй
- 60 хувь нь өрхдөө дөрөв болон түүнээс хүнтэй айл (аав ээж болон гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг)
- Та хэнтэйгээ амьдарч байна вэ гэх асуултад 70 хувь нь зөвхөн эхнэр нөхөр хүүхдийн хамь щщт амьдардаг гэсэн байна.
- 12,3 хувь нь зөвхөн хүүхэдтэйгээ амьдардаг
- 25 хувь нь төрийн албан хаагчид байна.
- 26 хувь нь ямарваа нэгэн байгууллагад хөдөлмөр эрхэлж байна.
- 32 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй 0-3 насны хүүхэдтэй ээжүүд байгаа юм.
- 30 хувь нь асаргаа шаардлагатай хүүхэдтэй аав ээжүүд багтжээ.
Бид зөвхөн бэлэн мөнгөний араас яваагүй. Хүүхдийн 100 мянган төгрөг аваад цагаан сард зарцуулах гээд байгаа зүйл биш. Ээжүүдийн төлөөллөөс өдөр бүр чат ирдэг. Сувилагч хийдэг, төрийн албанд ажилладаг гэтэл хүүхдийн мөнгөнөөс хассан байна гэх зэргээр олон олон ээжүүд надад хандаж байна.
Миний ард байгаа 4000 гаруй ээжүүдийн төлөөлөл Төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлж байгаа. Бидний өмнөх шаардлага гомдлуудад одоо хүртэл хариу ирээгүй байна. Бүх түвшинд л шаардлага хүргүүлж байна. Хариугаа авах гэхээр яаманд өгсөн яамнаас хариу ирнэ гэдэг л юмыг ярьдаг. Яам нь тийм мэдээлэл ирээгүй гэдэг. Бид үнэхээр цөхрөнгөө барж байна. Тиймээс л Бид ориловч, төр дүлий гэж хэлмээр байна" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ