60 настай эрэгтэйг эрэн хайж байна
2023-02-10

Энэ сарын 8-нд гэрээсээ гараад сураггүй болсон 60 настай эрэгтэйг эрэн хайж байна. 

 

 

Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газар иргэн М-нь  энэ сарын 08-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон байна. 

 

Энэ тухай дуудлагыг 02.09-ний өдрийн 09:24 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид 60 настай иргэн М -г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоожээ. Улмаар өнөөдөр өглөө 08:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин