Хэнтий аймаг төв цэнгэлдэхдээ ХОЁР тэрбумаар сандал хийлгэнэ
2023-02-14

Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын төрж өссөн нутаг Хэнтий аймгийн 100 жилийн ой тохиож буй.

 

 

Энэ хүрээнд тус аймаг ойгоо угтан Хэрлэн сумын төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн шинэчлэх тохижилт, их засварын ажил хийхээр болсон байна. Тодруулбал,  Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан орон нутгийн төсвөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал, суудлын суурийн ажил хийх компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. 

 

Энэ ажлын нийт төсөвт өртөг 2 тэрбум 200 сая төгрөг бөгөөд энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал, суудлын суурийн ажил хийхэд нийт НЭГ тэрбум 86 сая төгрөг зарцуулахаар болсон байна.  Ажил гүйцэтгэгч нь энэ ажлыг энэ оны зургадугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх үүрэг хүлээж аж. Ийнхүү Төрийн өндөрлөгүүд нутгийнхаа 100 жилийг шинэчлэн зассан Төв цэнгэлдэхдээ хийх ажлаа эхлүүлээд байна. 

 

 

Сонирхуулахад, Хэнтий аймаг цэнгэлдэх хүрээлэнгээ дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьсон бөгөөд тохижилт, их засварын хүрээнд  стадионы дээврийг бүрэн шинэчилж 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Ddavaa:
1963 ond aimgiin 40 jileer baiguulsan tsengeldehiig Odoo ene tsagiin unge ayastai bolgohiig yuundaa iluu uzne ve? Buhniig Ulaanbaatar,Erdenet hoyort ovoolj baih yostoi yum uu? 4 ulirliin uil ajillagaatai bolgoono gej baihad yuan 2 uder suuh sandal gej mangartana ve?OE zaisan ch ene tsengeldehiig uureed yavahgui
2023-04-23
иргэн:
Бусад аймаг УБ сонс...Та нар боолын боол...Сонордуулсан .../Хүрэлсүх Оюун Эрдэнэ Нямбаатар/ ...Хэнтийн гурван тэнэг...биш биш 3 -н ухаантан ...
2023-02-14
Оюун эрдэнэ хулгайчийг яаж зайлуулах вэ
2023-02-14
Зочин:
Улны цэнгэлдэх хүрээлэн.
2023-02-14
зочин:
2-хон өдөр суух сандал гэхэд арай л үнэтэй юу?
2023-02-14
МАН:
Тэгээд зургийн үнэ нь 89 500 000 төгрөг ч гэх шиг хувуугаад идчих юмаа
2023-02-14