АНУ-д цэргийн нисдэг тэрэг сүйрчээ
2023-02-16

АНУ-д UH-60 Black Hawk цэргийн нисдэг тэрэг сүйрчээ. Энэ талаар Америкийн Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар BNO news телевиз мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 15-ны 15:00 цагт (Улаанбаатар цагаар хоёрдугаар сарын 16-ны 05:00 цаг) Хантсвилл хотод нисдэг тэрэг сүйрчээ. Урьдчилсан мэдээллээр нисдэг тэргэнд зорчиж явсан бүх хүн амиа алдсан байна. Нисдэг тэрэг зам дээр унасан, ослын дараа гал гарсныг унтраажээ. 

 

Автозам дээр нисдэг тэрэг унасны улмаас гал түймэр гарч, зам дээр бөглөрөл үүссэн ч газарт хохирсон хүн байхгүй гэнэ. Нисдэг тэргэнд хичнээн хүн байсан талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ашгүй дээ , тэнүүлч , зомби цагаач орны нэг ч гэсэн онгоц устаж байвал болох нь тэр.
2023-02-17
Хайран юм, украин очиж фашист орос цэргүүдийг кобзоны концертонд явуулах байж
2023-02-16
зочин:
Ашгүй дээ , тэнүүлч , зомби цагаач орны нэг ч гэсэн онгоц устаж байвал болох нь тэр.