Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслол Берлинд болжээ
2023-02-16

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол Германы нийслэл Берлин хотноо болсон талаар Хабар 24 мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, лхагва гарагийн үдэш Берлин хотын гол дурсгалт газруудын нэг болох Бранденбургийн хаалганы ойролцоо олон мянган хүн цугларсан байна. Энэ арга хэмжээнд германчууд төдийгүй тус улсад амьдардаг Турк, Сирийн иргэдийн төлөөлөл ч оролцжээ. Дурсгалыг хүндэтгэх ёслол нэг минут дуугаа хураан эхлэж, үүний дараа улс төрчид, дипломатууд болон шашны төлөөлөгчид үг хэлсэн байна. 

 

Энд дуулгахад, Турк, Сирид газар хөдлөлт болсон мэдээлэл гарсан өдрөөс эхлээд л Германы оршин суугчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хандивт нэгджээ. Германы олон хотод тусламж хүлээн авах цэг байгуулж, хүмүүс дулаан хувцас хэрэглэл, эм бэлдмэл, ариун цэврийн хэрэглэлүүдийг авчирж өгч байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин