Эх оронд нь тусалсан аврагчдыг Япон дахь туркүүд талархан угтжээ

img

 

Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Туркэд болсон газар хөдлөлтийн дараа дэлхийн 80 гаруй орон Турк рүү аврагчдын багаа илгээсний нэг нь Япон улс байсан юм. Японы аврагчид үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо газардахад тэднийг Японд амьдардаг туркүүд угтан авчээ. 

 

Анадолу агентлагийн мэдээлснээр, байгалийн гамшиг болсны дараа Турк рүү үүрэг гүйцэтгэхээр явсан Японы аврагчдын багийн нэг хэсэг нь эх орондоо буцсан байна. Тэднийг Токио хотын нисэх буудалд газардахад Японд амьдардаг туркүүд "Аригато" буюу "баярлалаа" эгсэн бичиг барин угтжээ. Мөн тэдэнтэй хамт Туркийн элчин сайд Коркут Гюнген аврагчдыг угтсан байна. 

 

Элчин сайд Гюнген Японы аврагчдыг угтан, тэдэнтэй уулзахдаа Япон улс Туркийн жинхэнэ анд нөхөр гэдгээ дахин харууллаа гээд "Японы анд нөхдийн тусыг Турк хэзээ ч мартахгүй" хэмээжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Маргааш манай онцгойгийнхон ирэхээр УБ д байгаа Туркууд угтах байх даа, эх орондоо буцаж байгаа бусад улсын аврагчдыг тэгж угтаж байна лээ
2023-02-17
Loyle Carner:
RECOVERYMASTERS BEST HACKERS EVER Hey guys it's Loyle Carner, a UK rapper. Do you need help in; retrieving stolen bitcoin, recovering scammed bitcoin, reporting a bitcoin scammer to reclaim crypto? There is only one way to go about recovering your lost money. You should hire a bitcoin recovery Master or funds recovery Master to help recover money lost to binary options forex, and bitcoin cryptocurrency scams.contact RecoveryMasters via email (Recoverymasters@email.cz) WhatsAp +1(551) 202-23-35
2023-02-17
tyrkyyd eh oron eleg negtenee dendyy sain mederdeg har muu sanaagyi hymyys
2023-02-17