Жүжигчин Брюс Уиллис сэтгэцийн олдмол эмгэгтэй болжээ

img

Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллисийг өнгөрсөн оны гуравдугаар сард Брюс Уиллисийг тархины афази өвчнөөр оношлогдож хэл ярианы бэрхшээлтэй болсон тул кино урлагийг орхиж байгааг ар гэрийнхэн нь мэдэгдэж байсан билээ. 

 

Тэгвэл саяхан Брюс Уиллисийг "Frontotemporal dementia" буюу ой санамж, сэтгэцийн олдмол эмгэг туссан гэдгийг гэрийнхэн нь мэдээллээд байна. Түүний оношлогдсон "Frontotemporal dementia" өвчин нь 60-аас дээш насныханд түгээмэл тохиолддог зан чанар, хэл яриатай холбоотой тархины хэсгүүдэд нөлөөлдөг сэтгэцийн олдмол эмгэг гэнэ. 

 

Дементиа өвчинд нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор Брюс Уиллисийн оношийг олон нийтэд зарлахаар шийдсэн гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АНУ-ын "Ардын жүжигчин" үү, "Гавьяат жүжигчин" үү? Эсвэл "Хөдөлмөрийн баатар" уу? Мундаг шүү.
2023-02-18