Хоёр машин мөргөлдөж, 33 настай эмэгтэй нас баржээ
2023-02-24

Хоёр машин мөргөлдөж, нэг хүн нас барсан ноцтой осол гарчээ. 

 

 

Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвд  суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 11:15 цагт  Онцгой байдлын алба хүлээн авсан.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 33 настай эмэгтэй Ж  автомашины эд ангид хавчуулагдаж нас барсаныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид шилжүүлэн өгсөн.

 

 

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин