И Сын Ги, И Да Ин нарын хуримын ёслолыг Юү Жэ Сук хөтөлнө
2023-02-27

 

БНСУ-ын жүжигчин И Сын Ги болон И Да Ин нар ирэх дөрөвдүгээр сард хуримын ёслолоо хийх гэж буйгаа зарласан билээ.

 

 

Удахгүй болох гэж буй тэдний хуримыг Солонгосын хамгийн алдартай хөтлөгч Юү Жэ Сук хөтлөхөөр болжээ. Мөн хосуудад зориулсан баярын дууг Ли Жук дуулах гэнэ.


Түүний сүйт бүсгүй жүжигчин И Да Ин нь "Хүлэг баатрууд", "Шоронгийн эмч" зэрэг цувралуудад тоглож байсан бөгөөд "Дэ Жангум" цувралын Чой ахайтны дүрээр сайн мэдэх жүжигчин Кён Ми Ригийн охин юм.

Shuud.mn
Сонин хачин