Гэгээн Муза 17: Наадамд өрсөлдөх бүтээлийн бүртгэл маргааш эхэлнэ
2023-02-28

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг энэ жил “Нүүдэлчдийн соёл суурин театрын хөгжилд” уриан дор ирэх есдүгээр сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Тэгвэл 17 дахь удаагаа зохиогдож буй "Гэгээн Муза" наадамд өрсөлдөх уран бүтээлчдийг маргаашаас эхлэн бүртгэж эхлэх аж. 


Наадмын шалгаруулалтыг хоёр ангиллаар явуулах бөгөөд төрөл тус бүрд гурваас дээш бүтээл өрсөлдүүлнэ. 

 

Үндсэн жүжгийн ангилал буюу драм, хөгжимт, хүүхдийн жүжиг, бэсрэг жүжгийн ангилал буюу нэг болон хоёр хүний жүжиг байна.

 

Шалгаруулалтын нэгдүгээр шат дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж нэр дэвшүүлэх комисс бүтээлүүдийг үзэж, наадамд нэр дэвших уран бүтээл болон уран бүтээлчдийг сонгоно. Хоёрдугаар шат есдүгээр сарын 7-ноос 14-ний хооронд болж, энэ үеэр шалгаруулах комиссын нэгдсэн үзлэг зохион байгуулна. Улмаар есдүгээр сарын 17-нд Академийн шагнал гардуулах ёслолын үеэр шилдгүүдийг тодруулан зарлах юм.

Shuud.mn
Сонин хачин