Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

img

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2023 оны 03-р сарын 01-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0 градус орчим байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -6...-8 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0...-2 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ