Грект ослын улмаас Үндэсний гашуудал зарлаж, Тээврийн сайд нь огцров
2023-03-02

Лхагва гарагт Грект зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг мөргөлдөж, ноцтой осол гарсны улмаас олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Олон хүн амиа алдсан энэ эмгэнэлт хэргийн улмаас Грект Үндэсний хэмжээний гашуудал зарлажээ. 

 

Евроньюс агентлагийн мэдээлснээр, Грект болсон төмөр замын ослын улмаас амиа алдсан хүний тоог лхагва гарагт 32 гэж мэдээлж байсан бол мөн өдрийн үдэш энэ тоо нэмэгдэж, 38 хүн амиа алдсан  байна. Энэ осол Грекийн төв хэсэг дэх Лариса хотын орчимд болсон бөгөөд зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг эгц урдаасаа мөргөлдсөний улмаас зорчигч тээврийн бүрэлдэхүүн замаас гарчээ. 

 

Тухайн үед, Афинаас Салоники чиглэлийн зорчигч тээврийн галт тэргэнд 350 хүн зорчиж явсан аж. Галт тэрэг хүчтэй мөргөлдсөний улмаас хоёр бүрэлдэхүүний дугуй болон бусад эд анги хол зайд шидэгдсэн байсан гэж Грекийн хэвлэлүүд мэдээлжээ. Галт тэрэгний хүрэх өртөө болох Салоники хотын оршин суугчдын дунд оюутнуудын эзлэх хувь их, тиймдээ ч сүйрсэн галт тэргэнд Улаан өндөгний баярын амралтын дараа сургууль руугаа буцаж байсан оюутнууд олон байсан гэнэ. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Грект томоохонд тооцогдож буй энэ сүйрлийн улмаас гэмтэж бэртсэн 66 хүний зургаагийн биеийн байдал нэн хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа бол өөр зургаан хүн ор сураггүй болсонд тооцогджээ. Лхагва гарагийн үдэш хүртэл аврагчид эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжлүүлсэн, энэ ажилд яаралтай тусламжийн 150 ажилтан, 40 нэгж техник оролцсон байна. 

 

Гашуудал зарлаж, сайд огцров

 

Олон хүний амь насыг авч одсон энэ томоохон сүйрлийн дараа Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, гурав хоногийн хугацаатай Үндэсний хэмжээний гашуудал зарласан байна. Түүнчлэн энэ хэргийн хариуцлагыг өөр дээрээ хүлээн Тээврийн сайд нь огцоржээ.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Грекийн Тээврийн сайд Костас Караманлис төмөр замын осол нь XXI зуунд байж болшгүй хэмээн мэдэгдээд үүрэгт ажлаасаа огцрох хүсэлт гаргасан байна. 

 

"Бид орчин үеийн шаардлагад нийцүүлэхийн тулд 3,5 жилийн хугацаанд хүчин чармайлт гарган ажилласан. Гэсэн ч ийм осол гарахаас сэргийлэх хэмжээний хангалттай ажиллаж чадсангүй. Бид бүгдэд, надад туйлын хүнд байна" хэмээн Караманлис мэдэгджээ.

Мөн энэ осол гараагүй мэт нүдээ анин өнгөрөх ямар ч боломжгүй хэмээн тэрбээр онцолсон байна. 

"Ийм шалтгааны улмаас Дэд бүтэц, тээврийн сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж байна. Шударга бусаар энэ амьдралаас явсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, Грекийн төр, улс төрийн тогтолцооны алдааны төлөөх хариуцлагыг өөр дээрээ авч байгаагийн багахан илэрхийлэл болгон ийм алхам хийх нь миний үүрэг " хэмээн Грекийн тээврийн сайд мэдэгджээ. 

Лариса хотод болсон энэ аймшигт ослын дараа өртөөний даргыг баривчилсан байна. Тэрбээр болсон хэрэгт буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн талаар Грекийн ERT телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өртөөний дарга ачааны хөдлөх бүрэлдэхүүн явж байгаа зам руу зорчигч тээврийн галт тэргийг оруулсан байна. Зорчигч тээврийн галт тэрэгний бүрэлдэхүүн 150 км/цагийн хурдтай зорчиж явсан бөгөөд ачааны галт тэрэгний бүрэлдэхүүн ойртон ирж байгаа талаар машинч мэдээгүй аж. 

 

"Би алдаа гаргаж, Катеринигээс ирж байсан ачааны галт тэрэг зорчиж яваа зам руу зорчигч тээврийн галт тэргийг явуулсан" хэмээн өртөөний дарга, 56 настай эр мэдүүлжээ.

 

Тэрбээр өртөөний даргын албан тушаалд томилогдоод ердөө нэг сарын хугацаа өнгөрсөн, өмнө нь Төмөр замын байгууллагад ажиллаж байсан аж. Түүний эсрэг олон хүний амь насанд хүрсэн тээвэрлэлтийн аюулгнүй байдлыг зөрчсөн тухай эрүүгийн хэрэг нээсэн байна. Улмаар пүрэв гарагт түүнд холбогдох хэргийн шүүх хурал болох аж. Шүүгчид түүнийг гэм буруутай гэж үзвэл Грекийн Эрүүгийн хуулийн дагуу 10 жилээс бүх насаар нь хорих хүртэл ял оноох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04