Хятадад халуун өдрүүд үргэлжилж байна

Хятадын хотуудад зун цаг шиг халуун өдрүүд тохиож байгаа гэнэ. Хятадын томоохон арав гаруй хотод температурын дээд үзүүлэлт бүртгэгдсэн талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ухань мужид гуравдугаар сарын зургааны өдөр 26 хэм хүрч дулаарсан нь гуравдугаар сарын дундаж хэмээс 12 хэмээр их байгаа аж. Харин Хэнань мужийн Жэнжоу хотод дундаж хэмээс 10 хэмээр давж дулаарчээ.
Бээжин болон ойролцоох хотуудад агаарын хэм 22-25 хэмд хүрсэн нь дундаж үзүүлэлтээс 2-3 дахин өндөр гэж цаг уурчид мээдэлжээ. Мөн өмнөх сард дундаж температур 1,6 хэмээр их харин хур тунадасны дундаж хэмжээ 3,9 хувиар бага байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ