Канад улс Орос хөнгөн цагаан, ганг импортлохыг хориглолоо
2023-03-13

Канадын эрх баригчид ОХУ-ын хөнгөн цагаан, ган төдийгүй түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох шийдвэр гаргажээ. Энэ талаар Канадын Засгийн газрын албан ёсны сайт дээр мэдээлсэн байна. 

 

Хориг нь зөвхөн ган, хөнгөн цагаан төдийгүй түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд ч хамааралтай аж. "Канад дахь нэг ч этгээд эсвэл Канадаас өөр газарт байгаа мнай улсын иргэд өнөөдрөөс эхлээд хоолойноос эхлээд төмөр зам, трамвайн зам барихад ашиглагддаг материал хүртэл бүх төрлийн материалыг Оросоос авах эрхгүй" хэмээн шийдвэрт онцолжээ.

 

Хөнгөн цагаан, ган, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг хориглосон нь Украин руу түрэмгийлсний хариуд Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний нэмэлт хязгаарлалт гэж Канадын Засгийн газар онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Canada uuruul hohirnoddoo. Yumtai hun yumaa hen negend zarchihna.
2023-03-13
Www:
Aguu Oros uls gazardakhgui l dee.
2023-03-13
ингээд хөөрхий орос хятадын түүхийн эдийн бааз болвоо гэж
2023-03-13