Хоригдлуудтай амрагийн харилцаа тогтоосон хэргээр 31 эмэгтэй ажилтан халагджээ
2023-03-13

Хоригдлуудтай амрагийн харилцаанд орсон хэргээр сүүлийн хэдэн жилд Британийн Berwyn шоронгоос 18 эмэгтэй ажилтан халагдсан гэж  Daily Mirror бичжээ.

 

Британийн Хуульзүйн яамны мэдээлснээр, 2019 оноос хойш Уэльс болон Англи дахь засан хүмүүжүүлэх газруудаас 31 эмэгтэй ажилтан халагдсан бөгөөд тэд хоригдлуудтай амрагийн харилцаатай байсны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэр дундаа Британийн хамгийн томд тооцогддог Berwyn шоронд энэ төрлийн зөрчил олонтаа гарсан гэж Хуульзүйн яам онцолжээ.

 

Энд дуулгахад, Berwyn шорон хоригдлуудад тав тухтай орчныг бий болгосон гэдгээрээ алдартай. Шоронгийн камер бүрд тусдаа бие засах газар байхын дээр цонхонд нь торгүй, хоригдлууд зурагт үзэж, гар утас, зөөврийн компьютер ашиглах боломжтой байдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин