Монголын иргэн ОХУ-ын хилээр барагшун хууль бусаар нэвтрүүлэхийг завдаад саатуулагджээ

img

Монгол Улсын иргэн суудлын автомашинаар "Ташант" боомтоор нэвтрэх үед Алтайн гаалийн газрын ажилтнууд машинд шалгалт хийхэд холбогдох баримт бичиггүй барагшуныг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Энэ талаар "Горно-Алтайск инфо" мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Монголын иргэн барагшуныг Орост зарах зорилгоор машиныхаа салонд нуун авч явж байсан гэнэ. Үзлэгээр 185 кг барагшуныг 49 хэсэгт хуваан уутласан байсныг илрүүлжээ. Энэ барааг Монголын иргэн гаалийн мэдүүлэгт тусгаагүйн дээр холбогдох баримт бичиггүй байсан аж. 

 

Гаалийн хяналтаас нууж бараа бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэний эсрэг ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны зөрчлийн хэрэг нээсэн байна. Энэ заалтын дагуу зөрчил гаргахад ашигласан тоног төхөөрөмж, эд материалыг хурааж, торгууль ногдуулдаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg psda mongoliin hovor emiin materialiig ivanuudad tushaagaad baihdaa yahavdee .lalar chin.Harin ch orosoos oruulah yostpi atal.
2023-08-26
Р:
Оросууд бүдүүлэг дээрэмчин.хил дээр бүх мөнгөө хураалгаж байлаа даа
2023-03-15
зочин:
Оросууд маниустаа л томрох юмдаа хөөрхий
2023-03-14
Хайран барагшун
2023-03-14
энэ фяздуу шиг улс руу битгий элдвийн юм чирж очоод бай, шорон улс болсон шүү дээ, хуучны ах нар чинь биш
2023-03-14