ОХУ эмэгтэй хоригдлуудаар торгуулийн суман байгуулах гэж байна
2023-03-14

ОХУ Украинд хийж буй дайнд амссан бие бүрэлдэхүүний хохирлоо нөхөхийн тулд хоригдлуудыг Донецк мужийн нутаг дэвсгэр рүү зөөсөн, тэдний дунд эмэгтэй хоригдлууд ч байгаа гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ. Оросын эрэн сурвалжлах "Важные истории" хэвлэлд "Русь сидящая" хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Ольга Романова тайлбар өгөхдөө эмэгтэйчүүдийг Оросын өмнөд хэсэг дэх засан хүмүүжүүлэх газруудаас зөөсөн хэмээн өгүүлсэн байна. 

 

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдэгдсэнээр, фронт дээр Оросын цэргийн бие бүрэлдэхүүн ихээхэн хохирол амссан энэ үед Донецк муж руу хоригдлуудыг зөөх болсон гэнэ. "Өнгөрсөн долоо хоногт хоригдлуудыг зөөх плацкарт вагон бүхий галт тэрэг Донецк мужийг чиглэн хөдлөж байгаа нь тогтоогдсон. Нэг вагонд нь эмэгтэй хоригдлуудыг зөөсөн" гэж Ерөнхий штаб онцолжээ.

 

Хоригдлуудыг зөөх ажлыг Оросын цэргийн командлал өнгөрсөн оны сүүлээс л эхэлж хийх болсон гэж Ольга Романова өгүүлсэн байна.

 

"Тэднийг Оросын өмнөд хэсэг дэх засан хүмүүжүүлэх газруудаас зөөсөн. Яг аль газар гэдгийг нарийн мэдэхгүй ч тэд Краснодар хязгаарын Кущевкад ажиллаж байсан юм. Тэднийг хоёр сарын хугацаанд хөдөө аж ахуй, хүлэмж, мал дээр ажиллуулсан" хэмээн Романова өгүүлээд ойролцоогоор 100 орчим эмэгтэй хоригдлыг тэндээс Украин руу авч явсан гэж онцолжээ.

 

ОХУ эмэгтэй хоригдлуудыг Украин дахь дайн руу илгээж байгаа талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб анх хоёрдугаар сарын эхээр мэдээлж байлаа. Тухайн үед Донецк мужийн нутаг дэвсгэр дээрх Снежное хотын эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газраас 50 хоригдлыг цэрэгт элсүүлсэн гэж мэдээлж байв.

 

ОХУ Украинтай хийж буй дайнд хоригдлуудыг явуулах болсон талаарх мэдээлэл өнгөрсөн оноос л хэвлэлүүдээр гарч байлаа. Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер" хөлс шан амлан хоригдлуудыг элсүүлэн, дайнд явуулж байсан бол үүний дараа хоригдлуудыг ял нэмнэ гэх зэргээр айлган сүрдүүлэх замаар Украины дайнд илгээх болсон гэнэ. Тэр дундаа Самар, Ростов мужууд, Краснодар хязгаар, Хойд Кавказын шоронгийн хоригдлуудыг айлган сүрдүүлж, цэрэгт элсүүлсэн тохиолдол нэг бус удаа гарчээ. 

 

Өмнө нь хувийн цэргийн компанийнхан хоригдлуудыг элсүүлдэг байсан бол одоо энэ ажлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид хийж байгаа гэж "русь сидящая" хөдөлгөөний үүсгэн байгуулагч Ольга Романова өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр, одоогийн байдлаар Волгоград болон Кемерово мужийн хоёр шоронгоос Батлан хамгаалах яамны төлөөлөгчид хоригдлуудыг цэрэгт гэдэг нь тодорхой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Ийм хэцүү байгаа улстай байлдаад явахгүй байгаа НАТО юм уу??
2023-03-14
орк ах нар чин аргаан барж а.аан маажиж бгаам бна даа??
2023-03-14
Зочин:
1 эмэгтэй хоригдол өдөрт дунджаар 15-20 цэрэгт аман секс хийж өгөх нормтой. Олзлогдсон укрианы эмэгтэй дайчид нь -Вагнерчууд болон Буриадуудад олзлогдсоноос үхсэн нь дээр - гэж ярьцгаадаг.
2023-03-14
Дайныг эсэргүүцэгч:
Манай ояа дэмжигч авгай нар явж тогоочоор ч гэсэн ажиллаач. Том тогоочдоо лантуудуулчихгүй бол шүү дээ.
2023-03-14
Иргэн:
100 хан эмэгтэй хоригдлоор яах вэ дээ
2023-03-14
Зочин:
1 эмэгтэй хоригдол өдөрт дунджаар 15-20 цэрэгт аман секс хийж өгөх нормтой. Олзлогдсон укрианы эмэгтэй дайчид нь -Вагнерчууд болон Буриадуудад олзлогдсоноос үхсэн нь дээр - гэж ярьцгаадаг.
Украйны мэдээнд үнэмшдэг тэнэг тун ховор болсон ш дээ.
2023-03-14