Хятадад сургуулийн орчинд амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалжээ
2023-03-15

Коронавирусийн халдвар дэгдэж, цар тахал болон хүрээгээ тэлснээс хойш гурван жил орчмын хугацаанд хатуу хязгаарлалт авч хэрэгжүүлж байсан БНХАУ өнгөрсөн оны сүүлээс л хязгаарлалтуудаа цуцлан, улмаар улсын хилээ нээсэн юм. Коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байсан хязгаарлалтын ихэнхийг цуцалсан ч сургуулийн орчинд амны хаалт зүүх журам үйлчилсээр байсан аж. Харин энэ журмыг цуцалсан талаар SCMP сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сурагч, оюутан, цэцэрлэгийн хүүхдүүд амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалсан байна. Ингэснээр гагцхүү эрүүл мэндийн шалтгаантай үед л амны хаалт зүүх аж. 

 

Харин эмнэлгийн ажилтнууд, нийтийн хоолны салбарынхан, дунд сургуулийн автобусны жолооч зэрэг ажил мэргэжлийн хүмүүс амны хаалт зайлшгүй зүүсэн хээвэр байх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин