Хонконгийн нисэх буудал дээр хэдэн зуун зорчигч саатжээ
2023-03-16

Хонконгийн олон улсын нисэх буудал дээр гуравдугаар сарын 16-ны 05:00 цагт олон зуун зорчигч саатсан талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пүрэв гарагийн өглөө олон зорчигч саатсан нь компьютерийн системийн доголдолтой холбоотой гэнэ. Системд тогтмол хийдэг туршилтын үеэр систем гацаж, улмаар олон агаарын компани зорчигчдыг суулгах тасалбар өгч, тээш хүлээн авах боломжгүй болсон гэнэ. 

 

Системийн доголдлын улмаас Cathay Pacific Airways агаарын тээврийн компанийн ажилд ихээхэн хүндрэл учирсан бөгөөд энэ компанийн 50 гаруй нислэг саатсан байна. Улмаар өглөөний 08 цаг гэхэд бүртгэлийн ажил сэргэж, 10 цагаас хойш товлогдсон нислэгүүд сааталгүй нисжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин