Жүжигчин А.Баярцэцэгийн дүр бүтээсэн The Power цуврал нээлтээ хийлээ
2023-03-17

2022 онд дэлгэцээр гарахаар товлогдоод байсан ч 2023 он хүртэл хойшилж үзэгчдийн асар их хүлээлтэд байсан  "Amazon Studios"-ийн "The Power" гэх олон ангит кинонд монгол жүжигчин А.Баярцэцэг тоглосон билээ. Барууны төдийгүй дотоодын уран бүтээлд дүр бүтээж буй А.Баярцэцэгийн тоглосон "The Power" кино өчигдөр орой дэлхий нийтэд цацагдсан юм. 

 

Энэхүү триллер цуврал нь 10 ангитай байх бөгөөд жүжигчин А.Баярцэцэгийн хувьд Цахилгаан охины дүрийг бүтээх болжээ. 

 

 

Тус киног зохиолч Наоми Алдермэний 2016 онд хэвлүүлсэн "The Power" гэх ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн байна. Түүний бүтээсэн дүрийн нэрийг Солонго гэх бөгөөд дөрвөн  ангийн турш гарах юм. 

 

 

Тус кинонд дэлхийн алдартай жүжигчид болох Алис Ив, Лэсли Манн, Тим Рббинс, Жон Лэгүйзамо, Роб Делани, Рэйн Уилсон, Аулии Кравальо гэх мэт олон алдартан оролцон тогложээ.

Shuud.mn
Сонин хачин