Осакад нисдэг машины туршилтын нислэг амжилттай болжээ
2023-03-17

Японы Осака хотод нисдэг машины жолоодлогот нислэгийн туршилтыг анх удаа явуулж амжилттай болж өнгөрсөн талаар Nippon.com мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Lift Aircraft Inc компанийн нэг хүний суудалтай нисдэг машин 10 минут орчим ниссэн байна. Нислэгийн үеэр машин газраас дээш найман метрийн өндөрт тогтож, дараа нь хэдэнтээ эргэжээ.

 

Энэ туршилтыг Японы Марубини корпораци хийсэн бөгөөд хотын эрх баригчидтай хамтран Осакагийн цамхагийн цэцэрлэгт хүрээлэнд байх бейсболын талбайн дээгүүр хийсэн байна. 2025 оны Осака Экспогийн үеэр нисдэг машинуудыг арилжааны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин