Д.Баттөмөр: Дауны синдромтой хүмүүсийн сайн сайхны төлөө НҮБ-ыг зорьж байна

Олон улсын Дауны Синдромын өдрийг угтан энэ сарын 20-ны өдөр НҮБ-ын төв оффист "Трио" кино гарахаар болсон билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан кино багаас мэдээлэл хийл
НҮБ-ын санаачлагаар жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг "Дэлхийн Дауны" өдөр хэмээн тэмдэглээд 10 гаруй жил болж байна. Бид гуравдугаар сарын 20-нд НҮБ Женев дэх төв байранд кино урлагаар дамжуулж Монгол орноо сурталчилах томоохон түүхэн тэмдэглэлт үйл явдал болох гэж байна. Бидний харснаар Дауны синдромтой хүүхдүүдэд ялгаварлан гадуурхалт, эцэг эх нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хамгийн том асуудал байдаг. Бие биеэ ямар нэгэн байдлаар бусдаас ондоо байснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг том хурал болох гэж байгаа юм. Ямар ч улс орныг дүгнэхдээ хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй хүмүүсийн эрхийг хамгаалж, таатай орчин бүрдүүлсэн улсыг дэлхийд хамгийн өндөр хөгжилтэй орон гэдэг ойлголт гараад удаж байна. Манай улсын хувьд ч энэхүү ойлголтод хүрэх гэж хичээж байна.
Олон улсад дауны синдромтой хүнийг Монголиад, Монголизм гэж нэрлэдэг. Монголчуудыг ингэж доромжлох үг хэллэгийг халахын төлөө, болиулах тогтоол гаргахын төлөө НҮБ-ыг зорьж байгаа.
"Трио" киноны хувьд 2020 оноос эхлээд хийгдэж эхэлсэн. Кино маань олон улсын фестивальд зориулсан арилжааны бус учраас даяанчилж буй ламынхаа явдлаар Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газрууддаа зураг авалтаа хийж, дэлхий дахинд манай орны онгон дагшин нутаг, гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон. Олон улсад ямар сайхан газар вэ, энэ газар аялж жуулчлах юм сан гэсэн сэдэл төрүүлэх зорилготойгоор, аялал жуулчлалын салбартаа уран бүтээлч хүний хувьд жаахан ч гэсэн нэмэр болъё гэж хийсэн.
Бид Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Завхан, Архангай, Ховд, Увс, Хөвсгөл гээд байгалийн бүхий л үзэсгэлэнтэй газруудаар зураг авалтаа хийсэн. Киног маань Варшавт үзээд хүмүүс дуу алдаж байна лээ. Танай орон үнэхээр үзэсгэлэнтэй, диваажин шиг юм, жуулчлахыг хүсэж байна гэсэн олон санал хүсэлт киноны дараах хэлэлцүүлгийн үеэр ирж байсан" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ