
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "А" танхимд эхлэх гэж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор тус байнгын хорооны хуралдаанд Ардчилсан намын гишүүд хараахан хүрэлцэн ирээгүй учир хуралдааныг хараахан эхлээгүй байна.
Үүний дараа байнгын хорооны хурлаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.
Харин дараа нь Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ