Хён Бин, Еэ Жин нарын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ
2023-03-21

Саяхан анхны хүүхдээ өлгийдөн авсан Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох "Хён Бин, Сунь Е-жинь нар гэрлэлтээсээ хойш зургаан сарын дараа саллаа" гэх цуурхал тархсан. 

 

Уг бичлэгт жүжигчин Хён Бин гадаадад хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож, Сунь Е-жинь их хэмжээний санхүүгийн хохирол амссаны улмаас хос хоёр салсан гэжээ. Энэ мэдээлэл богино хугацаанд цахим орчинд тархсан нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг төөрөгдүүлсэн мэдээлэл болсон юм.

 

Энэхүү мэдээнд хоёр жүжигчний харьяалагддаг "VAST Entertainment" болон "MSteam Entertainment" агентлагаас гуравдугаар сарын 20-нд албан ёсны мэдэгдэл гаргаж, "Бид алдарт хосын талаар ор үндэсгүй худал мэдээлэл тараасан этгээдийг хянаж байна. Дотоод хяналт шалгалтын дараа хуулийн арга хэмжээ авахаар төлөвлөж байна" гэж мэдэгджээ. 

 

Эх сурвалж: Soompi

Shuud.mn
Сонин хачин